Японд сурах

МЭДЭЭЛЭЛ
Японд сурахаар сонирхож байна уу?

Өндөр чанартай боловсролын систем бүхий, гайхамшигтай олон соёлын холимог Япон орон гадаад оюутнуудын анхаарлыг хамгийн ихээр татдаг улс юм. Технологи, боловсролын салбарт тэргүүлэх хөгжилтэй энэхүү улсад сэтгэл татам үзэсгэлэнт байдал, их хөгжлийн эрч хүчтэй хослон оршино.  Японы төр засгаас сүүлийн жилүүдэд гадаадын оюутнуудыг олноор татах бодлого явуулж байгаа тул энд таныг найрсгаар уриалагхан хүлээн авах болно.

Японы талаар та юуг мэдэх хэрэгтэй вэ?

Зүүн Азийн арлын орон Япон нь Номхон далайгаар хүрээлэгдсэн. “Их  наран улс” хэмээн нэрлэгддэг Япон улс нь 126,7 сая хүн амтай Хүн амын нягтрал ихтэй эхний 10 улсад багтдаг. Тус улс өндөр боловсролтой боловсон хүчний нөөцөөрөө тэргүүлдэг. Дэлхийн хамгийн өндөр боловсролтой хүн амтай. Дэлхийн 2-р дайнд ялагдал хүлээсний дараа дахин дайн зарлахаас татгалзсан хэдий ч энхий үйлсэд зориулагдсан орчин үеийн өөрийгөө батланн хамгаалах хүчинтэй. Япончууд хамгийн өндөр насладаг хамгийн бага төрөлтэй, насжилт өндөртэй улс юм.

Тус улс нь Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, ОХУ-тай хил залгадаг. Японы бүлэг арал нь 7000 орчим тусдаа арлуудаас бүрдэнэ.  Япон орон Фужи мөнх цаст уул зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд болон орчин үеийн өндөр хөгжлөөрөө гайхагддаг. Газар зүйн хувьд харилцан адилгүй өөр өөр уур амьсгалууд ажиглагддаг. Халуун дулаан зун, жихүүн сэрүүн өвөл бүхий 4 улиралтай. 

Японы соёл олон өнгө төрхтэй. Тэдгээр нь эртний уламжлал ба орчин үеийн Барууны соёлтой холилдсон байдаг. Буддын шашны сүм хийдийг даган уламжлан ирсэн олон соёлын илэрхийлэл болох бүтээлүүд болон эртний модон барын хэвлэл гэх мэт соёлын дурсгалууд ихтэй. Японы эртний яруу найраг, ардын уламжлалт бүжиг, хөгжим,дүр амилуулах урлаг дэлхийд хэдийн  гайхагдан танигдсан байдаг.  

Нийслэл: Токио
Хүн ам: 126 сая
Гадаад оюутнууд: 300 мянга
Хэл: Япон
Цагийн бүс: UTC+09:00 (JST)
Валют: Иень (¥)
Талбай: 377 975 км²
Хичээлийн жил: 4-р сард эхэлж 3 сард дуусна
Утасны код: +81

Боловсролын систем

Япон улсын өндөр хурдацтай эдийн засаг нь нийгмийн орчин нөхцөлийг асар өндөр төвшинд хүргэсэн юм. Боловсролын систем нь Европтой харьцуулах харьцангуй шинэ залуу хэдий ч цомхон цэгцтэй. Энд сурснаар та  сүүлийн үеийн нэн эрэлттэй боловсрол мэдлэгийг эзэмших болно. Японы засгийн газар 2020 оны байдлаар 300 мянган гадаад оюутнуудыг хүлээн авах зорилт тавьсан. Энэ хүрээнд их дээд сургуулиуд гадаад оюутны элсэлтийн үйл явцыг илүү хялбар хөнгөн болгож өгсөн. Японы улсын болоод хувийн сургуулиуд өргөн хүрээтэй мэргэжил, салбаруудад төрөл бүрийн сургалтыг санал болгодог. 

Япон даяар 700 гаруй их дээд сургуулиуд байдгаас дийлэнх нь хувийн статустай.  Дэлхийн шилдэг 500 их сургуулиудын QS World University Rankings жагсаалтад 2019 оны байдлаар  Японы 17 их сургууль багтсан байна.Хамгийн өндөр эрэмбэлэгдсэн Токиогийн Их сургууль 23-рт бичигдсэн бол Киотогийн Их сургууль 35-рт жагссан байна. Эдгээр 17 сургуулиудаас  5 нь шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтсан. 

Гайхшрал төрүүлэм боловсролын тогтолцоо нь орчин үеийн их хотууд болон байгалийн үзэсгэлэнт орон нутгийг хослуулан оршино. Гүн утгатай ёс уламжлал, сэтгэл татам түүх соёл нь гадаад оюутан, жуулчдыг Японы соёлд өөрийн эрхгүй татагдан аяллын онцгой нээлтүүдийг нээж өгдөг. Япон орон ямар ч хүний анхаарлыг татах  гоц гойд зүйлсийг агуулдаг маш олон өнгө төрхтэй.

Визийн мэдээлэл

Япон сурах хүсэлтэй гадаад оюутнууд оюутны тусгай визтэй байх ёстой. Уг визэнд мэдүүлэхийн тулд эхлээд Certificate of Eligibility буюу Оршин суух зөвшөөрөл /ОСЗ/ авсан байх ёстой. ОСЗ-ийг тухайн оюутанд элсэх зөвшөөрөл олгосон Японы  сургууль оюутны нэрийн өмнөөс бүрдүүлэлт хийж гаргаж өгнө. ОСЗ олгогдсоны дараа өөрийн улс дахь Японы ЭСЯ-ны консулын газарт хандан оюутны визээ мэдүүлнэ. Виз мэдүүлэхдээ ОСЗ-өө хүчин төгөлдөр гадаад паспорт, бүрэн бөглөгдсөн визийн мэдүүлэг, цээж зургийн хамт авч очно.

Ажиллах эрх

Гадаад оюутан сурах хугацаандаа ажиллах боломжтой. Үүний тулд эхлээд ажиллах зөвшөөрлөө авсан байна. Японы очсон хойно олгогдоно. Уг зөвшөөрлийн дагуу сургалтын үеэр 7 хоногт 28 цаг , амралт баяр ёслолын үеэр өдрийн 8 цаг ажиллах боломжтой.

Улсаа өөрчлөх:   Улс сонгох
Та бүртгүүлэн ОПЕНДООР-той холбоотой шинэ мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь аваарай.
Мэдээлэл авах
Биднийг дагаарай