КИОТОГИЙН дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль

Японы эртний нийслэл Киото хот

1969 онд Киотогийн Камеока дүүрэгт үндэс сууриа анх  тавьсан хувийн их сургууль бөгөөд түүнээс хойш Узумаса дүүрэгт шинэ кампусаа байгуулж өргөжүүлсэн байгаа. 2020 онд байгуулагдсан Инженерийн салбар сургууль нь дэлхийн тавцанд өрсөлдөхүйц оюутнуудын сургаж бэлтгэх эрхэм зорилготой. Тус их сургууль нь онол, практикийн мэдлэгийг хослуулсан хөтөлбөрөөрөө ирээдүйн технологийн манлайлагчид, инновацийн түүчээ болсон мэргэжилтнүүдийг сургаж бэлдэхээр хичээн ажиллаж буй

1969 онд байгуулагдсан.

3700+ оюутантай. 20+ улсын 270+ гадаад оюутнуудтай.

Бакалавр, магистр,докторын зэрэг олгох 100% англи хэл дээр явагддаг механик ба цахилгааны инженерчлэлийн хөтөлбөрүүдтэй.

Онцлох хөтөлбөр: Цахилгааны ба механик инженерийн бакалавр, магистрын хөтөлбөр

Англи хэлний шалгуур: Бакалавр:TOEFL iBT 75+ IELTS 5.5, PTE Academic 50+, Duolingo 105+; Магистр, докторантур:TOEFL iBT 80+ IELTS 6.0, PTE Academic 50+, Duolingo 105+

Намрын 9-р сарын элсэлтэд бүртгэлтэй.

1 жилийн сургалтын төлбөр: Бакалавр эхний жил 13,796$, 2-4 дэх жилүүдэд 12,304$-12,512$. Магистр эхний жил 10,027$, 2 дахь жил 8,333$.Докторантур эхний жил 10,038$, 2-3 дахь жилүүд 8,333$. Оюутны дотуур байр, хоол 1 сард 573$+.

Шинээр элсэж буй Монгол оюутан бүрт сургалтын дүнд үндэслэн 30%-100% тэтгэлэг олгоно. Супер тэтгэлэг нь сургалтын төлбөр, бүртгэлийн хураамжаас 100% чөлөөлж , нэмж 1 жилийн 10,000$-той тэнцэх стипенди тэтгэмж олгоно.

Японд сургалтын үеэр 7 хоногт 20 цаг, хичээлийн амралтаар 40 цаг ажиллах эрхтэй.Төгссөний дараа 2 жил буюу түүнээс удаан хугацаагаар Японд ажиллаж амьдрал таатай боломж бий.

Улаанбаатараас Токио нисэх онгоцны тийз 1 талдаа 300$+ болно.