{Python кодчлолын сургалт}

Python  програмчлалын хэлийг Голландын програмист Гуйдо Ван Россум  зохиож анхны хувилбарыг 1991 онд гаргасан. Python нь өндөр төвшингийн програмчлалын хэл бөгөөд веб хөгжүүлэлт, скрипт, шинжлэх ухааны тооцоолол, өгөгдлийн анализ болон хиймэл оюун ухааны чиглэлд өргөн ашиглагддаг. Өнөөдөр Python хэлийг дэлхийд даяар тухайлбал  NASA, Google, Disney болон АНУ-ын Тагнуулын ерөнхий газар хэрэглэж байна.
Одоогоор Python 3.0 нь хамгийн ирээдүйтэй баталгаатай сайн хувилбарт тооцогдож байгаа. Манай сургалтууд Python 3.0 хувилбар дээр явагдана. Гэвч нэг хувилбараас нөгөө рүү хөрвөх тийм ч хэцүү биш. Python нь хэд хэдэн хөрвүүлэгч дээр ажиллана. Манай сургалтын хувьд хамгийн өргөн хэрэглэгдэж буй СPython хөрвүүлэгч дээр түлхүү ажиллана.

8 долоо хоног үргэлжилнэ

Програмчлалын үндсэн ухагдхууныг Python програмын хөрвүүлэгч талбар дээр дадлага хийж эзэмшүүлнэ. Төсөлд суурилсан агуулгатай. Онолын мэдлэгийг практикт хэрэглээтэй хослуулан гүн гүнзгий суулгах зорилготой. Ингэснээр ямар ч програмчлалын хэл рүү шилжихэд суурь бэлтгэл мэдлэгтэй болсон байна.

Англи хэлний суурьтай байх

10+ нас

Сар бүр элсэлттэй.

Төлбөр 190,000₮ . 7 хоногт 4 цагийн нийт 32 цагийн хичээлтэй.

Scratch блок суурьтай кодын сургалтад хамрагдаж байсан сурагчид 10% хөнгөлөлт эдэлнэ.

/Аял сур/ Бүртгүүлэх
Хүйс