Ерөнхий мэдээлэл
Хүн амын тоо : 24.85 сая
Нийслэл хот : Канберра
Газар нутгийн хэмжээ : 7.7 сая хавтгай дөрвөлжин км
Эдийн засаг
Мөнгөний нэгж: Австрали доллар. 2018 оны 1 сарын 1-ны Монгол банкны албан ханш 1 $ = 1,894.25₮
Үндсэн экспорт: Ган төмөр,нүүрс , үр тариа хүнс, мах, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
Нэг хүнд ноогдох ҮНБ: 49,882 ам.доллар
Харилцаа холбоо, тээвэр
Интернет домэйн хаяг : .au
Олон улсын ярианы гарц : +61
Жолооны хүрд: Зүүн
Боловсролын систем
Их Британий системтэй. Улсын 39 их дээд сургуулиуд диплом, бакалавр, магистр зэрэг олгох хөтөлбөрүүдтэй. Олон зуун хувийн дээд сургууль, коллежиуд зэрэгцэн дипломын болон бакалавр зэрэг олгох сургалтыг чанарын өндөр түвшинд явуулдаг.
Элсэлтийн журам
Элсэлт 2-р сард явагддаг. Зарим сургуулиуд 7, 11-р сард элсэлттэй. Элсэх өргөдлөө бусад бичиг баримтуудын хамт сургууль руу илгээснээр элсэх зөвшөөрөл ирнэ.
Элсэлтийн босго
Англи хэлний босго IELTS оноо 7.0+. Хэлний бэлтгэлд хамрагдах байсан ч IELTS 5.5+ оноотой байх шаардлага тавьдаг.
Виз
Сургуулийн зөвшөөрөлд үндэслэн оюутны визэнд цахимаар мэдүүлнэ. Англи хэл, сурах төлөвлөгөө, санхүүгийн баттай эх үүсвэр визийн шийдвэрт чухал нөлөөтэй.
Төлбөр
1 жилийн сургалтын төлбөр дипломын хөтөлбөрт 10,000$-22,000$, бакалаврт 10,000$-33,000$, магистрт 20,000$-37,000$ болдог.
Ажил эрхлэлт
7 хоногт гадаад оюутнууд 20 цаг, гэр бүлийн гишүүн 40 цаг ажиллах эрхтэй. Төгссөний дараа 2 жил ажиллаж болно.