АНУ-д СУРАХ

АНУ нь хамгийн уян хатан боловсролын системтэй тул оюутнууд сонирхсон мэргэжлээрээ дуртай хичээлээ сонгон сурах боломжтой. Боловсролын систем нь  төвлөрсөн нэгдмэл бус. Сургууль бүр хөтөлбөрүүд, элсэлтийн журам дүрмээ өөрсдөө тогтоодог. Боловсролын систем агуулгыг явцын дунд өөрчлөн шинэчилж болдог онцлогтой.

МЭДЭЭЛЭЛ

ТОЙМ

АНУ-д сурахаар сонирхож байна уу?

АНУ-д боловсрол эзэмшсэнээр таны өмнө маш өргөн хүрээний сургалт, хөтөлбөрийн сонголт болон шинэ зүйл мэдрэх гайхалтай боломж нэгэн зэрэг нээгдэнэ. Та шинэ соёлтой танилцаж, шинэ хэлээр чөлөөт ярьдаг болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай нөхөрлөж насан туршдаа мартагдашгүй дурсамжтай үлдэнэ. Гэвч та төлөвлөгөө гарган, Америк луу сурахаар  явахын өмнө энэ улсад цаг хугацааг үр дүнтэй зорилготой өнгөрүүлэхэд шаардагдах бүхий л мэдээллийг цуглуулах хэрэгтэй.

АНУ-ын талаар та юуг мэдэх хэрэгтэй вэ?

1,2 сая гаруй гадаад оюутнууд АНУ-ыг гадаадад сурах улсаар сонгох олон шалтгаанууд бий. Юуны өмнө дэлхийн хамгийн шилдэг дээд боловсролын системтэй. Дэлхийн ТОП 100 их сургуулийн 50%+ нь Америкийн сургуулиуд байдаг.  Салбар бүрийн  хамгийн сайн хөтөлбөрүүд энд бий. Эдийн засгаар цар хүрээ хэмжээгээрээ дэлхийд 1-рт ордог . Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Хамгийн олон үндэстэн, соёл холилдсон интернационалч  улс .

НИЙСЛЭЛ: Вашингтон Д.С
ХҮН АМ: 324 сая
Оюутнууд: 21 сая.1,2 сая нь гадаад оюутнууд.
Хэл: Америкийн англи хэл
Цагийн бүс: UTC − 4-с −12, +10, +11
Мөнгөн тэмдэгт: Америк доллар ($)
Газар нутаг: 9.83 сая км²
Хичээлийн жил: 8 - 5 сар
Утасны код: +1

Боловсролын систем

“Коллеж” гэдэг  бакалаврын зэрэг горилохоор оюутнуудын сурдаг 4 жилийн сургуулийг  хэлнэ. Зарим тохиолдолд коллежууд бакалавр, магистр зэрэг олгодог их сургуулиудын нэг хэсэг болж үйл ажиллагаагаа явуулдаг. Америкт сурахаар бол  3 төрлийн хөтөлбөрөөс сонгох боломжтой.

Оюутан солилцоо
Цөөн тооны чөлөөт сонголттой ангиуд авч, 1-2  семестрийн турш Америкийн аль нэг  сургуульд сурна. АНУ-ын бүх их, дээд сургуулиуд ийм хөтөлбөр байдаггүй. Иймд тухайн сонирхсон сургуультайгаа холбогдон лавлах нь зүйтэй. Зарим сургуулиуд дээр оюутнууд сургуульд элсэх өргөдлөө өгөх үед ангиа сонгохоор байдаг бол ихэнхи сургуулиудын хувьд сургалтад бүртгүүлсний дараа хичээлийн сонголтыг хийдэг.

Бакалавр
АНУ-д бүрэн дээд боловсрол эзэмшихийн тулд 3-4 жил сурна. АНУ-ын ихэнх бакалаврын хөтөлбөрт нь өдрийн ангийн оюутан нэг улиралд 15 кредит нийтдээ 120 кредит цуглуулах ёстой.

Магистрантур
Энэхүү зэргийн хөтөлбөрүүд бакалавр зэрэгтэй оюутнуудад зориулагдсан. Магистрантурт магистр ба докторын зэргийг багтаадаг. Сонгосон сэдвээрээ гүнзгий судалгаа хийх боломжийг өргөн олгодог. Төгсөх хүртлээ оюутнууд  ихэвчлэн 3-4 семестр суралцдаг.

Элсэлтийн хуваарь
Хичээлийн жил ихэвчлэн 1-р ба  8-р саруудад байдаг. Зарим мужуудад арай хожуу 9-р сард эхлэх нь бий.
Гадаад оюутан АНУ-ын их дээд сургууль,коллежид элсэх үйл явц нэлээн хугацаа шаарддаг. Олон төрлийн бичиг баримтууд бүрдүүлж элсэх маягтаа бөглөнө. Иймд  АНУ-д суралцах хүсэлтэй залуус дор хаяж 1 жилийн өмнөөс төлөвлөж бэлтгэлээ хангахыг  зөвлөж байна.

Визийн мэдээлэл

АНУ-д сурах гэж байгаа гадаад оюутны хувьд өөрийн улс дахь АНУ-ын ЭСЯ-аас оюутны визээ авсан байна. АНУ-ын оюутны виз авах үйл явц урт удаан, төвөгтэй мэт санагддаг боловч бэлтгэл сайн, бичиг баримтууд бүрэн бол түргэн шуурхай шийдвэрлэгддэг. АНУ-ын визийн төрөл нь аяллын зорилгоосоо хамааралтай байх ба сурахаар явж гадаад оюутнууд оюутны F-1 төрлийн визэнд мэдүүлдэг. Уг виз нь бакалавр, магистр зэрэг олгох бүхий л сургалтын хөтөлбөрт бүтэн цагаар сурахаар төлөвлөж буй бүх оюутанд хамааралтай.

АНУ-д суралцах визийн ярилцлагаас өмнө юу хийх хэрэгтэй вэ?

АНУ-ын оюутны визийн ярилцлагын өмнө DS-160 маягтыг үнэн зөв бөглөсөн байна. Уг маягтыг бүрэн бөглөсний дараа бар код бүхий баталгаажилтын хуудсыг хар цагаан принтерээр хэвлэнэ. Дараа нь визийн мэдүүлгийн хураамжийг  Хаан банкинд очиж төлнө. Төлбөр төлсөн баримтаа ашиглан визийн ярилцлагын цагаа товлодог тул баттай хадгалаарай. Мөн та  элсэн сургуулиас зөвшөөрлийн I-20 маягтыг авсан эх хувиар нь авсан байх ёстой. I-20  маягтыг үндэслэн I-901 хураамжийг  /350$/ төлснөөр визийн ярилцлагад орох эрхтэй болно. Эцэст нь ustraveldocs.com  сайтаар дамжуулан DS160 маягтын бар код, визийн хураамж төлсөн  баримтын дугаараар визийн ярилцлагаа өгөх цагаа товлоно.  Визийн ярилцлагад ирэхдээ АНУ-ын ЭСЯ дээр  товлосон цагаасаа дор хаяж 15 минутын өмнө шаардагдах бичиг баримтуудаа бүрэн бүтэн авч очих нь зүйтэй.
Визийн холбогдолтой  илүү дэлгэрэнгүй мэдээллийг ustraveldocs.com вебсайтаас авахыг зөвлөж байна.

Карьерийн хэтийн төлөв

Албан ёсоор Америкчууд  өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл нийт 7 хоногт 40 цаг ажилладаг. Гэвч бодит байдал дээр хүмүүс илүү цаг ажиллах нь элбэг. Хууль эрх зүй ба эрүүл мэндийн салбарт ажилладаг бол өдөрт 12 цаг ажиллах нь нийтлэг үзэгдэл. Хоёр долоо хоногийн ээлжийн амралттай гэдэг ихэнх Америкчууд  албан ёсны баяр ёслолын л үеэр цалинтай 9 өдрийн амралт авдаг. Энэ нь Их Британийн дунджаас хамаагүй доогуур үзүүлэлт. Цалинтай амралтын өдрүүдэд Шинэ жил, Мартин Лютер Кингийн  төрсөн өдөр, Дурсгалын өдөр, Тусгаар тогтнолын баяр (7-р сарын 4), Хөдөлмөрчдийн баяр, Ахмадын баяр, Талархлын өдөр, Зул сарын баяр гэх мэт нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүд орно. Зарим хувийн компаниуд бүх нийтийн амралтын өдрийг ч хэрэгсдэггүй .
АНУ-ын эдийн засаг дэлхийн эдийн засгийн хямралын дараа хөгжиж сэргэх хандлагатай байгаа. Дэлхийд тэргүүлэх аварга эдийн засагтай. Ажилгүйдэл буурч, хэд хэдэн салбарт ирэх жилүүдэд мэдэгдэхүйц өсөлт гарах төлөвтэй байгаа. Улмаар хөдөлмөрийн зах зээл өрсөлдөөн ихтэй болсон тул гадаад оюутнууд  төгсөөд мэргэжлээрээ ажиллахын тулд илүү их чармайх шаардлагатай болж байна.
АНУ-ын ажил олгогч томоохон салбаруудаас дурьдахад:

  • Сансар судлал,нисэх хүчин
  • Химийн үйлдвэрлэл
  • Өргөн хэрэглээний бараа
  • Цахилгаан бараа бүтээгдэхүүн
  • Хоол хүнс
  • Эрүүл мэнд
  • Ойн мод
  • Уул уурхай
  • Авто тээврийн хэрэгсэл
  • Нефть боловсруулалт

АНУ дэлхийн хамгийн дэвшилтэт хэвлэл мэдээллийн салбартай. АНУ-ын кино, телевиз, хөгжим нь дэлхий даяар олон тэрбум үзэгч,сонсогчтой бөгөөд олон мянга сонин хэвлэл, радио станц, мэдээллийн сувгууд бий.

Ажиллах эрх

АНУ-ын их сургуулиудын төлбөр өндөр нь нууц биш. АНУ-ын топ их сургуулиудын төлбөр, амьжиргааны өртөг 1 жилд 60,000 ам доллар хүрдэг тал бий. Энэ байдлын улмаас гадаад оюутнууд сургалт, амьжиргааны зардалдаа тус нэмэр болох үүднээс цагийн ажил хийх нь нийтлэг. Цагийн ажил хийснээр санхүүгийн хэрэгцээгээ хангахаас гадна ирээдүйн карьерт хэрэгтэй резюме бүрдүүлж ажлын нэмэлт ур чадварыг эзэмшдэг.
АНУ-д хууль бусаар ажиллах нь таны оюутны статусыг эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг та мартаж болохгүй. Энэ нь сурангаа ажиллаж огт болохгүй гэсэн үг биш. Бид мэргэжлийн зөвлөхийн хувьд таньд хуулийн дагуу ажиллах ямар боломж байгааг танилцуулж зөвлөгөө өгөх болно

F-1 оюутны визтэй оюутнуудын ажиллах боломжууд

Та АНУ-д их сургуульд бүртгүүлж хичээлдээ сууж эхэлснээр таны  F-1 оюутны виз дахин баталгааждаг. F-1 визний ангилал нь АНУ-ын их, дээд сургууль, коллеж, ахлах сургууль, хэлний сургалтын хөтөлбөр болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудад суралцаж бүх оюутнуудад хамааралтай. АНУ-д гадаад  оюутнууд ажиллахын хувьд  зарим  нэг хязгаарлалт байдаг. F-1 визтэй оюутнууд зөвхөн сургуулийн кампус дотор 7 хоногт 20 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөлтэй. Кампус дотор цагийн ажил хийх хүсэлтэй байгаа бол нэн даруй энэ асуудлыг хариуцсан сургуулийн ажилтантай (designated school official DSO) уулзаж  тогтмол холбоотой байх хэрэгтэй. Таны оюутны виз хүчинтэй, хичээлийн ирц дүн сайн бол ажилд орох үйл явц хурдан шуурхай шийдэгдэнэ. Дахин сануулахад DSO-той нягт холбоотой байгаарай.Тэр таньд тохирох ажлын байруудыг төд удалгүй танилцуулах болно.
Оюутнуудад кампус дотор ба кампусаас гадна ажиллах 2 боломж бий . Сүүлийнх нь АНУ-д сурахаар ирсэн гадаад оюутнуудад тохиромжгүй. Гэхдээ янз бүрийн боломж нөхцөл байдал байдгийг тооцож бодоорой.

АНУ-ын оюутны визээр кампус дотор  ажиллах

Та АНУ-ын оюутны визээр  кампус дотор хичээлийн үед  7 хоногт 20 цаг,  улирлын амралтаар бүтэн цагаар буюу 7 хоногт 40 цаг ажиллах боломжтой. Кампус дотор ажиллана гэдэг нь сургуулийн хамааралтай газар хэлтэс, байгууламжууд дээр ажиллана гэсэн үг. Тухайлбал сургуулийн номын дэлгүүр, оюутны кафе эсвэл оюутнуудыг дэмжих бусад байгууламжууд  багтана.
Ийм ажилд орохын тулд та хичээл эхлэхээс 30 хоногийн өмнө өргөдөл гаргах хэрэгтэй. Өргөдөл гаргахын тулд DSO-тойгоо холбогдоно. Хэрэв таны өргөдөл батлагдвал бол DSO танд зөвшөөрөл захиаг олгоно. Үүн дээр үндэслэн таньд  Нийгмийн даатгалын дугаар (Social security number) олгогдоно.

Дадлагажих ажил (Optional Practical Training)

АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба F-1 визтэй ассошиэйт зэрэг, бакалавр, магистр зэрэгтэй төгссөн оюутнуудад   1 жилийн хугацаатай дадлагажих ажил хийх визийн зөвшөөрлийг төгссөнөөс дараах 3 сарын дотор олгодог. Энэ нь эзэмшсэн мэргэжил мэдлэгээ практик дээр баталгаажуулах гайхалтай боломж юм.

АНУ-ын Дотоод хэргийн яам 2016 оны 3-р сарын 11-нд  шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн буюу STEM салбарт суралцаж төгссөн гадаад оюутнуудад  дадлажих ажлын хугацаагаа  24 сараар нэмж сунгах журмыг гаргасан . Өөрөөр хэлбэл  төгсөлтийн дараах OPT буюу дадлагажих ажлын үргэлжлэх хугацаа  STEM салбарын төгсөгчдийн хувьд 36 сар болсон гэсэн үг . 24 сарын сунгалт нь STEM салбарынханд өмнө зөвшөөрдөг байсан 17 сарын сунгалтын оронд хэрэглэгдэнэ.
OPT дууссаны дараа ажил олгогчдын дэмжлэгээр гадаадын оюутан төгсөгч M-1 визийн ангилалаар үргэлжлүүлэн ажиллах боломжтой хэдий ч шалгуур өндөртэй.

Улсаа өөрчлөх:   Улс сонгох
Гадаадад сурах тухай чухал хэрэгтэй зөвлөмж, цоо шинэ мэдээллийг бусдаас хоцролгүй хүлээн авмаар байгаа бол энд бүртгүүлнэ үү.
Мэдээлэл авах
Биднийг дагаарай