Литвад суралцах

Литвачууд бол Европ дахь хамгийн өндөр боловсролтой, хоёр хэлтэй үндэстэнд тооцогддог. Энд суралцаж төгссөний дараа олон шинэ танилууд, насан туршийн найзуудтай үлдэх нь гарцаагүй.

МЭДЭЭЛЭЛ

Тойм

Литвийн Бүгд Найрамдах Улс нь Балтийн тэнгисийн зүүн эрэг дээр орших Европын холбооны гишүүн улс юм. ОХУ, Беларусь,  Латви, Польш улсуудтай хиллэдэг. Литва Балтийн 3 улс дотроо хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн амтай нь юм. Европын төв хэсэгт байрлах энэ улсын эдийн засгийн асар хурдацтай өсөлт, хөгжил нь гадаадад сурахад хамгийн таатай улсуудын нэгэнд тооцогдох гол нөхцөл болсон гэж үздэг.

Литвийн нийслэл Вильнюс тус улсын хамгийн том хот. Энэ хот баялаг түүх соёлын өвтэй. Вильнюсийн хуучин хотын хэсэг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Хэдийн түүхэн соёлын өлгий боловч орчин үеийн өндөр хөгжилтэй олон улсын статустай их хотын хэв маягтай. Хотын шинэ хэсэгт 129 метр өндөртэй Европа шилэн цамхаг зэрэг шил толь болсон тэнгэр баганадсан бизнесийн барилга байгууламжууд сүндэрлэн боссоор байгаа.

Нийслэл: Вильнюс
Хүн ам: 2.7 сая
Оюутнууд: 225,000 .24,000 нь гадаад оюутнууд.
Хэлнүүд: Литва
Цагийн бүс: EET (UTC 2)
Мөнгөн тэмдэгт: Евро (€)
Газар нутаг: 65,300 км²
Хичээлийн жил: 9 - 8 сар
Утасны код: +370

Боловсролын систем

Литва улсад дээд боловсролыг их дээд сургуулиуд эсвэл коллежиуд олгоно. Дээд боловсролын сургуулиуд Европын дээд боловсролын чанарын жишигийг тодорхойлдог Болоньягийн тунхаглалыг мөрддөг. Энэхүү тунхаглалыг  1999 онд Европын 29 орны боловсролын сайд нар хэлэлцэн баталж дэлхийн анхны их сургууль болох Болоньягийн их сургуулиар нэрээр нэрлэсэн билээ.Энэхүү тунхаглалын зорилго нь оюутнууд Европын нэг улсаас нөгөө рүү шилжихэд хялбар болох Европын дээд боловсролын чанарыг дээшлүүлэх үүднээс эрдмийн зэрэг, чанарын баталгаажих нэгдсэн жишиг стандартыг бий болгох байсан юм. Энэ систем нь Америкийн дээд боловсролын тогтолцооны үндсэн санааг хамаатуулсан тул  харьцуулалт хийхэд хялбар байдаг. Болоньягийн систем нь Европын кредит хөрвүүлэх системийг (ECTS) дээд боловсролын кредитийн үнэлгээндээ ашигладаг. Литвийн дээд боловсролын систем  нь Болоньягийн системийн дагуу бакалавр ба магистрийн системийг мөрддөг.

Бакалавр зэрэг

Мэргэжлийн болон шинжлэх ухааны (ШУ) бакалаврын хөтөлбөр 180 ECTS кредит цуглуулж 3 жилүргэлжилнэ. Оюутнууд мэргэжлийн суурь үндсэн хичээлээс гадна өргөн хүрээтэй дээд боловсролын ерөнхий мэдлэг олгох хичээлүүдийг судална. ШУ-ны бакалавр нь магистрын сургалт руу шууд дэвших боломжтой.

Магистр зэрэг

60 эсвэл 120 ECTS кредит цуглуулж 1 – 2 жил үргэлжилнэ. Тусгай хичээлийн агуулгаар сурахаас гадан  ШУ-ны ахисан түвшний судалгааны ажил, төслүүд хийж гүйцэтгэдэг. Магистр зэрэг авсны дараа докторын зэрэг (PhD) горилох докторантурын сэдвээ сонгох боломжтой болно.. Докторын зэргийг зөвхөн их дээд сургуулиуд олгодог.

Визийн мэдээлэл

Элсэлт

Оюутнууд хүссэн сургуульдаа элсэх өргөдлөө шууд гаргадаг. Бакалаврын хөтөлбөрийн элсэх ерөнхий шалгуур нь ерөнхий боловсрол эзэмшсэн байх. Магистрын хөтөлбөрийн хувьд элсэх өргөдөл гаргагч нь бакалаврын зэрэгтэй байх ёстой.

Оюутны виз

Европын холбооны бус улсын оюутнууд дор хаяж 1-2 семестр сурахын тулд  Литва руу аялахаасаа өмнө  ОШЗ-өө авсан байх ёстой. Монголын иргэд БНХАУ-ын Бээжин дэх  Литвийн  ЭСЯ яамны визийн төв дээр биечлэн очиж сурахтай холбоотой урт хугацааны визэнд мэдүүлж ОШЗ авна.Визийг 4-8 долоо хоногт багтаан олгоно. Ямар ч тохиолдолд хичээл эхлэхээс 2-3 сарын өмнөөс визийн мэдүүлэгтээ бэлдэхийг зөвлөж байна.  Визийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү төвийн вебсайтаас авахыг зөвлөж байна.

Карьерийн хэтийн төлөв

Литвийн өндөр хурдацтай хөгжиж буй эдийн засаг, зах зээл нь мэргэжилтнүүдэд карьерийн шинэ таатаай боломжийг байнга нээсээр байна. Гадаадын компаниуд олон мянган шинэ ажлыг байрыг бий болгож тус улсад хөгжлийн төвүүдийг байгуулж,  үндсэн ажил үүргүүдээ Литва руу шилжүүлсээр байгаа . Жишээлбэл Uber-ийн глобаль шийдвэрлэх байршил тогтоох төв  Литвад байрлаж компанийн дэд бүтцийн 50%-ийг бүрдүүлэн ажиллаж байна. Danske банкны Вильнюсийн баг Дани улсын ухаалаг гар утасны 90%-ийг хамрах гар утасны төлбөрийн шийдэл MobilePay аппликэйшнийг бүтээсэн. Nasdaq, Unity, Thermo Fisher Scientific зэрэг ОУ-ын компаниуд дэлхийг өрчилж буй гайхалтай бүтээгдэхүүн үйлчилгээгээ чухам энд гардан бүтээсэн билээ.
Дэлхийн бизнесийн томоохон тоглогчид Литвад баялгийг өсгөж чадсан нууц юунд байна вэ?
Хариулт нь олон хэлтэй чадварлаг авъяаслаг боловсон хүчин юм. Сар бүр энэхүү авъяас ур чадварын ундарга нь бизнесийн үйлчилгээ, үйлдвэрлэл, технологийн олон шинэ компаниудыг Литва улс руу соронзон мэт татсаар байгаа билээ.

Ажиллах эрх

Цагийн ажил бол оюутнуудын авч болох санхүүгийн  дэмжлэгийн нэг хэлбэр юм. Энэ нь оюутнууд хагас цагаар ажиллах ажлын нэг хэлбэр.
7 хоногт 30-35 цагаас хэтрүүлж ажиллахгүй бол оюутнуудад хичээлдээ төвлөрөх цаг зав хангалттай үлдэнэ.  Бүс нутаг бүр харилцан адилгүй цагийн ажлын боломжуудыг оюутнуудад санал болгодог. Цагийн ажилд орохын өмнө оюутнууд юуны өмнө судалгаа хийж санхүүгийн хэрэгцээ шаардлага, сул чөлөөтэй цагтаа тохирох ажлыг эрж хайж хэрэгтэй. Ер нь аливаа улс  орны засгийн газрууд үндсэн ажилчдынхаа эрх ашигт нийцсэн хууль журамтай уялдуулан гадаад оюутны ажиллах эрх зүйн зохицуулалтыг гаргасан байдаг.

Хэрхэн цагийн ажилтан болох вэ?

Оюутнууд боловсрол, санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилготой цагийн ажил хийх албан ёсны зөвшөөрөлтэй. Цагийн ажил нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг болохоос гадна шинэ туршлага хуримтлуулж, практик дадлага эзэмшүүлдэг. Үнэндээ олон коллеж, их дээд сургуулиуд өөрсдийн сургалтын нэг хэсэг болгож оюутнуудад дадлагын ажил хийх боломжийг нээж өгдөг. Ингэснээр оюутнууд дадлага хийнгээ орлого олж, цааш суралцах боломжтой болдог.

Цагийн ажлын талаар оюутнуудад өгөх чухал зөвлөмжүүд
  • Юуны өмнө сургууль дотор ажиллах боломжуудыг хай.
  • Сургуулийн кафе, номын сан, дотуур байранд оюутнуудад тохирох ажлын байрнууд байдаг
  • Эсвэл сургууль болон амьдардаг байрныхаа ойролцоо ажлын байр олж чадвал цаг хугацаа хэмнэнэ.
  • Ажил хийдэг оюутан найз нөхдөөсөө асууж лавлаарай. Тэд энэ талаар илүү их мэдээлэлтэй байгаа.
  • Цагийн ажил хийх нь мөнгөн урамшуулал төдийгүй хувь хүний чадваруудаа хөгжүүлэх туршлага болдог.
  • Кампусаас гадуур ажлын байр олдох боломжтой газруудад хүүхдийн парк, том их дэлгүүрүүд, ресторан хоолны газрууд, шатахуун түгээх цэгүүд, худалдаан showroom, хүнсний дэлгүүрүүд багтана.Тэр байтугай гэрээсээ ч ажиллах боломж нээлттэй.
  • Оюутнууд өөрсдөө хичээвэл ажиллах үй түмэн боломжууд үргэлж байдаг.
Улсаа өөрчлөх:   Улс сонгох
Та бүртгүүлэн ОПЕНДООР-той холбоотой шинэ мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь аваарай.
Мэдээлэл авах
Биднийг дагаарай