Ирланд улсад суралцах

Ирландын их сургуулиуд Европын холбооны оюутнуудыг үнэгүй сургах санаачлагад нэгдсэн тул энэ боломжийг ашиглан сурдаг гадаад оюутнууд  ихтэй. 160 улсаас ирсэн 35,000 гадаад оюутантай. Евробүсийн цорын ганц төрөлх англи хэлтэй улс. Ирландын их сургуулиуд нь шинжилгээ судалгаагаараа тэргүүлдэг топ 1% багтдаг.

МЭДЭЭЛЭЛ

Тойм

Европын холбооны /ЕХ/ гишүүн орны оюутнууд визгүйгээр сурах боломжтой. Энэ нь Ирландад сурах бэлтгэл түргэн хангагддаг гэсэн үг . Гэвч та ямар ч чиглэлээр сурах байсан гадаадад сурах нь эх орондоо сурахаас илүү нэмэлт бэлтгэл  шаардахыг анхааралдаа авна уу.

ЕХ-ын бус орны оюутнуудын хувьд ойролцоогоор  1 жилийн өмнөөс төлөвлөж бэлдэх нь зүйтэй. Учир нь оюутны визэнд мэдүүлэх, сонгосон сургуульдаа элсэх, Ирландад байх хугацааны амьжиргааны өртгийг төлөх боломжтойгоо батлах гэх мэт олон зүйлийг амжуулах болдог.
Виз  олгох шалгуур улс бүрийн хувьд бүр өөр өөр. Иймд оюутан бүр өөрийн улсыг хамаарах Ирландын Элчин сайдын яам эсвэл визийн төвтэй холбогдон мэдээлэл авч, визийн мэдүүлгээ маш нарийн нягт  гүйцэтгэх хэрэгтэй.
Монгол улсын иргэдийн виз олголтыг Бээжин дэх Ирланд улсын визийн төв хариуцдаг. Саяхан 2019 оны сүүлээр Ирландын визийн үйлчилгээний VFS төв нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус төв нь визийн мэдүүлэг болон бусад бичиг баримтыг бүрэн бүтэн хүлээн авч Бээжин дэх визийн төв руу дамжуулдаг. Оюутны визийн холбогдолтой дэлгэрэнгүй үнэн зөв, сүүлийн үеийн мэдээллийг тус төвөөс авахыг зөвлөж байна.

Нийслэл: Дублин
Хүн ам: 6.5 сая
Оюутнууд: 225,000 . 24,000 нь гадаад оюутнууд.
Хэлнүүд: Ирланд хэл
Цагийн бүс: GMT (UTC + 0)
Мөнгөн тэмдэгт: Евро (€)
Газар нутаг: 84,421 км²
Хичээлийн жил: 10 - 5 сар
Утасны код: +353

Боловсролын систем

Ирландын боловсролын систем нь Бага сургууль, Дунд боловсролын сургууль (ахлах сургууль), 3-р төвшний коллеж, их дээд сургууль, мэргэжлийн институтээс бүрддэг. 3-р төвшний коллежиуд, институтууд 3 жилийн бакалавр, 1-2 жилийн магистр, докторын зэрэг олгодог. Зарим институтууд нь богино хугацаатай сертификатийн ба дипломын сургалтыг санал болгодог. Гадаад оюутнууд 3-р төвшний аль ч институтуудэд суралцах боломжтой. Умард Ирландад 2, Бүгд Найрамдах Ирланд Улсад 7 нийт 9 их сургууль бий. Эдгээр их сургуулиуд нь өргөн хүрээний ШУ-ны судалгаа хийхээс гадна бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг санал болгодог. Инженерчлэл, шинжлэх ухаан гэх мэт өргөн хүрээний хөтөлбөрүүд, технологийн үндэсний диплом, улсын гэрчилгээ олгох 14 технологийн институтуудтэй. Институтууд дахь бүх сургалт Ирландын үндэсний магадлан итгэмжлэлтэй байдаг нь олон улсын жишигт бүрэн хангасныг батлан харуулна. Ихэнхи технологийн институтууд бакалавр, магистраар оюутан сургахаас гадна ШУ-ын  суурь судалгааны ажил, төслүүд хийж гүйцэтгэдэг.

Боловсролын төвшингийн ангилал
  • Төвшин 1,2,3: Өсвөрийн гэрчилгээ
  • Төвшин- 4, 5: Төгсөлтийн гэрчилгээ
  • Төвшин-6: Ахисан төвшний гэрчилгээ ба дээд гэрчилгээ
  • Төвшин-7: Ердийн бакалавр- (3 жил)
  • Төвшин-8: Хүндэт бакалавр – (4 жил)
  • Төвшин-9: Магистр (1-2 жил)
  • Төвшин-10: Докторантур (3-4 жил)

Визийн мэдээлэл

Ирландад улсад урт хугацаагар сурах хүсэлтэй Европын Холбооны (ЕХ) бус орны иргэд сургалтын визэнд мэдүүлэх шаардлагатай. Тэд  бакалавр, магистр зэрэг олгох, англи хэлний эсвэл дипломын төвшний сургалтад бүтэн цагийн оюутнаар бүртгүүлсэн байх ёстой.

  • Ирландад 3 сараас доош хугацаанд суралцах хүсэлтэй оюутны хувьд богино хугацааны C ангиллын сургалтын виз авах хүсэлт гаргана.
  • Ирландад 3 сараас (90 хоног) удаан хугацаагаар суралцах шаардлагатай бол удаан хугацаагаар оршин суух виз буюу “D ангиллы суралцах виз” хүсэх ёстой.
  • Ирландад С ангиллын сургалтын визээр ирсэн оюутны хугацаа сунгагдахгүй. Сунгалтыг зөвхөн онцгой тохиолдолд л олгодог. Иймээс оюутнууд Ирландын оюутны виз мэдүүлэхээсээ өмнө суралцах хугацаагаа зөв тооцоолох хэрэгтэй.
Визэнд шаардлагатай үндсэн бичиг баримтууд
  • Санхүүгийн эх үүсвэр нотлох бичиг баримтууд (1 жилийн сургалтын төлбөр + 1 жилийн амьжиргааны зардал тэнцэх дүнтэй) буюу банкны дансны баталгаа 6 сарын харилцах хадгаламжийн дансны хуулга
  • Санхүүгийн дэмжлэг үзүүлэх баталгаат захидал ( Өөрөө + ивээн тэтгэгч)
  • Орлого, цалингийн тодорхойлолт

Карьерийн хэтийн төлөв

Ирландад бакалавр, дипломын хөтөлбөр дүүргэсэн гадаад оюутнууд 6 сараас 1 жилийн хугацаатай ажлын виз мэдүүлж болно. Харин магистрын зэрэг авсан бол 2 жил ажиллах зөвшөөрөл хүсч болно. Энэ зөвшөөрөл нь бүтэн цагаар төгссөн мэргэжлээрээ ажиллах боломжийг олгоно. Хэрэв таньд  1 жилийн 30,000 евро цалинтай ажил санал болговол 2 жилийн ажиллах эрхээ сунгах боломжтой болно.

Зарим өндөр эрэлттэй мэргэжлийн гадаад оюутнуудын хувьд Ирландад үлдэж урт хугацаагаар ажиллаж амьдрах таатай боломжууд бий. Ирландын засгийн газар тус улсын ажиллах хүчний дутагдалтай салбаруудад  гадаадын мэргэшсэн ажилчид боловсон хүчинг татахаар идэвхитэй бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрэлттэй мэргэжлийн салбаруудад мэдээллийн технологи, компьютер, барилга, анагаах ухаан, нийгмийн халамж, байгалийн шинжлэх ухаан багтана. Эдгээр чиглэлээр сайн сургууль төгссөн гадаад оюутнууд сургалтаа дуусмагц Ирланд улсад ажил амьдрах тааламжтай ажлын байрууд элбэг олдоно.

Ажиллах эрх

Хамгийн багадаа 1 академик жилийн хугацаатай бүтэн цагийн сургалтанд (Ирландын Боловсрол, ур чадварын яамнаас зөвшөөрөгдсөн техник мэргэжлийн сургалт) бүртгүүлсэн гадаад оюутнуудын хувьп ажиллах тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй.

Харин цагаачлалын зөвшөөрлийн  тамга-2 даруулсан бүх оюутнууд  6, 7, 8, 9-р саруудад мөн 12-р сарын 15-наас 1-р сарын 15 хүртэл хугацаанд 7 хоногт 40 цаг ажиллах зөвшөөрөлтэй. Бусад бүх хугацаанд цагаачлалын зөвшөөрлийн тамга-2 бүхий оюутнууд 7 хоногт 20 цаг ажиллах хязгаарлалттай. Оюутнуудын  цагаачлалын зөвшөөрлийн тамгын хугацаа дууссанаар  ажиллах зөвшөөрөл нь хамт цуцлагддаг.

Дараах шаардлагыг хангах гадаад оюутан ажил хийх боломжтой болно.

  • GNIB-д бүртгүүлсэн байх
  • Боловсрол, ур чадварын Яамны зөвшөөрсөн сургалтад бүртгүүлж сурдаг байх
  • Эсвэл мэргэжлийн ангиллын 7 ба түүнээс дээш төвшний бүтэн цагийн  хөтөлбөрт суралцдаг байх
  • 7 хоногт хамгийн багадаа 15 цагийн хичээлд суудаг байр
  • Жилд хамгийн багадаа 25 долоо хоног үргэлжлэх өглөөний 8-аас оройн 6 цагийн хооронд  хичээллэх сургалтын төлбөрийг 100% төлсөн байх
  • Дор хаяж нэг жилийн хугацаатай хөтөлбөрт хамрагдсан байх

Дээрх нөхцлийг хангасан ажилд орохыг хүсэлтэй гадаад оюутнууд хувь хүний нийтийн үйлчилгээний (PPS) дугаар  авах ёстой. Ажил олгогчид цалинг зөвхөн  PPS дугаараар олгодог бөгөөд оюутны Ирландын банкны данс руу шилжүүлдэг . Оюутнууд хөдөлмөрийн болон татварын хуулийн дагуу нийгэм халамжийн хандив (USC-Universal Social Contribution)  цалинтай холбоотой нийгмийн даатгал (PRSI-Pay Related Social Insurance) зэрэг хураамжуудыг зааавал төлнө. Тогтмол ажилд авахын өмнө туршилтын хугацаагаар ажиллуулах нь нийтлэг үзэгдэл.
Ирландын цалингийн доод хэмжээ 2020 оны эхний байдлаар 1 цагийн 10.1 евро.

Улсаа өөрчлөх:   Улс сонгох
Гадаадад сурах тухай чухал хэрэгтэй зөвлөмж, цоо шинэ мэдээллийг бусдаас хоцролгүй хүлээн авмаар байгаа бол энд бүртгүүлнэ үү.
Мэдээлэл авах
Биднийг дагаарай