All You Need
In One Single
Theme.
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat
Search here:
Холбогдох 314538 99223300 88483300
Даваа - Баасан: 10:00-18:00
 

Америк

ЯАГААД АМЕРИКТ СУРАХ ЁСТОЙ ГЭЖ?

Дэлхийн топ 100 их сургуулийн жагсаалтын хагасаас илүү нь Америкийн их сургуулиуд байдаг нь дээд боловсролын  чансааг илтгэдэг.  1 сая гаруй гадаад оюутнууд байдаг нь дэлхийн нийт гадаадад сурч буй оюутнуудын 10% тай тэнцдэг.

Ерөнхий мэдээлэл

Хүн амын тоо : 325 сая

Нийслэл хот : Вашингтон Ди Си

Газар нутгийн хэмжээ : 9.8 сая хавтгай дөрвөлжин км

Эдийн засаг

Мөнгөний нэгж: Америк доллар. 2018 оны 1 сарын 1-ны Монгол банкны  албан ханш 1 $ = 2,427.13₮

Үндсэн экспорт: Иргэний онгоц, хүнд үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж,түүхий эд, харилцаа холбоо, хагас дамжуулагч, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, хүнс ундаа

Нэг хүнд ноогдох ҮНБ: 61,687 ам.доллар

Харилцаа холбоо, тээвэр

Интернет домэйн хаяг : .com  .us

Олон улсын ярианы гарц : +1

Жолооны хүрд: Баруун

Боловсролын систем

Хойд Америкийн системтэй. Нийт 4,726 их дээд сургуулиуд  ассошиэйт, бакалавр, магистр, докторын зэрэг олгодог.

Элсэлтийн журам

Мужаасаа хамаараад 1,4, 6, 8,9-р саруудад элсэлттэй. Элсэх өргөдлөө бусад бичиг баримтуудын хамт сургууль руу илгээснээр элсэх зөвшөөрөл ирнэ.

Элсэлтийн босго

Англи хэлний босго TOEFL 70, IELTS 6.0 онооноос дээш байна. Гадаад оюутнууд хүлээн авдаг ихэнхи их сургуулиудын англи хэлний бэлтгэл TOEFL оноо шаарддаггүй.

Виз 

Сургуулийн зөвшөөрөлд үндэслэн оюутны визийн ярилцлага өгч мэдүүлнэ. Англи хэлний түвшин, хөтөлбөрийн сонголт, санхүүгийн баттай эх үүсвэр зэрэг нь визийн шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйлс болдог.

Төлбөр

1 жилийн сургалтын төлбөр сургуулийн нэр хүнд, муж, улсын болон хувийн гэдгээс хамаарал хэлбэлзэл ихтэй. Ассошиэйт зэрэг 5,000$-15,000$, бакалавр   14,000$-45,000$, магистр 6,000$-50,000$

Ажил эрхлэлт

Оюутнууд кампус дотроо 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй.  Төгссөний дараа 1-3 жил ажиллах боломжтой.

Чаат нээх
1
Close chat
Сайн уу? Манай оператортой та харилцаж байна. :)

Эхлэх