Англид сурах

Английн  Оксфорд, Кэмбриж зэрэг сургуулиуд дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог. Мэргэжлийн зэргүүд нь дэлхий даяар бүрэн хүлээн зөвшөөрөгддөг.  Та Англид сурах хугацаандаа олог үндэстний хүмүүстэй уулзаж, тэдний соёл уламжлалтай танилцах болно. Английн их дээд сургуулиудад Засгийн газраас тогтоосон сургах аргачлал ,судалгааны өндөр стандартыг дагаж мөрдүүлэх зорилгоор тогтмол хяналт тавьдаг.

МЭДЭЭЛЭЛ

Тойм

Англид боловсрол эзэмшсэнээр энэхүү агуу түүхтэй улсыг мөн чанарыг мэдрэх төдийгүй тэнд санал болгож буй боловсролын өргөн хүрээний боломжийг эдлэх болно . Английн боловсролын систем уламжлал, инновацийг хослуулсан байдаг. Английн их сургуулийн нэр хүнд нь тэдний баялаг өв, судалгааны ажилд оршино. Расселл группын их дээд сургуулиуд дэлхийн шилдэг сургуулиудын жагсаалтыг тогтмол тэргүүлж байдаг. Оксфорд, Кембридж зэрэг нь дэлхийн хамгийн эртний, нэр хүндтэй сургуулиуд юм. Англид 420 мянга гаруй гадаад оюутнууд нэг дор оршин суудаг бөгөөд Англид боловсрол эзэмшихээр сонгосноор та ч гэсэн тэдний нэг хэсэг болж олон талт, нээлттэй сэтгэлгээтэй оюутны соёлд уусан орно.

Улс орнууд: Англи, Шотланд, Уэльс, Хойд Ирланд
Хүн ам: 65 сая
Оюутнууд: 2, 6 сая. 420,000 нь гадаад оюутнууд.
Хэл: Англи хэл
Цагийн бүс: GMT (UTC + 0)
Мөнгөн тэмдэгт: Фунт стерлинг (£)
Газар нутаг: 242,495 км²
Хичээлийн жил: 9 - 5 сар
Утасны код: +44

Боловсролын систем

Англид гадаад оюутнууд суралцахыг хөхиүлэн дэмждэг 3000 гаруй их дээд сургуулиуд бий. Таны өмнө өргөн сонголттой сурах боломжууд хэзээд нээлттэй. Гагцхүү хувийн эрэлт шаардлагадаа нийцүүлэн боловсрол, сургалтын системийн олон хувилбартай төрөл бүрийн хөтөлбөрүүдээс нээлттэй сонголтоо хийх боломжтой гэсэн үг юм.

Английн бүх их сургуулиуд нь сургалтын төлбөр, судалгааны ажлын үр дүн, засгийн газрын санхүүжилтээс бүрдсэн бие даасан байгууллага юм. Тус улс нь бусад Европын орнуудын нэг адил 3 түвшиэнт дээд боловсролын системийг хэрэгжүүлдэг.. Энэ нь бакалавр ба магистр,докторантур гэсэн 2 төрөлд хуваагддаг. Бакалаврын хөтөлбөр нь ихэвчлэн 3 жил үргэлжилдэг (Шотландад 4 жил эсвэл нэмэлтээр үйлдвэрлэл дадлага эсвэл гадаад сургалттай).  Шотландад дөрвөн жилийн бакалаврын зэргийг  Шотландын магистр зэрэг дагалдах бөгөөд энэ нь Их Британий бусад орны магистрийн зэрэгтэй дүйцнэ. 2 жилийн карьерийн болон их сургуулийн бэлтгэл хөтөлбөрүүд нь бакалаврын хөтөлбөрт багтдаг боловч тийм ч нийтлэг биш.

Илүү мэргэшсэн боловсролын хувьд магистр, докторын чиглэлээр суралцах нь тодорхой нэг чиглэлээр гүнзгий сурах боломжийг олгодог. Магистр, докторын (PhD) сургалт нь бакалаврын сургалтаас богино байдаг боловч анагаах ухаан, мал эмнэлэг, эрх зүйн чиглэлийн хувд 1-5 жил үргэлжлэх нь бий. Магистр, докторын түвшинд оюутнууд эрдэмтдийн удирдлага дор сонгосон сэдвээрээ шинжилгээ судалгааны төслийг хөгжүүлдэг.

Визийн мэдээлэл

Англид бакалаврын элсэлт нь  UCAS хэмээх их сургууль,коллежийн элсэлтийн нэгдсэн үйлчилгээгээр -дамжин хийгддэг. Оюутнууд UCAS вэбсайтаар дамжуулан их дээд сургуульд ирэх хичээлийн жилд элсэхийн тулд 1-р сарын 15-наас өмнө, харин Оксфорд, Кембриджийн болон  анагаах ухаан, эрүү ам судлал, мал эмнэлгийн чиглэлийн хөтөлбөрүүдийн хувьд 10-р сарын 15-наас өмнө  бүртгүүлсэн байх ёстой. Магистр, докторын хөтөлбөрт оюутнууд өөрсдийн сонгосон чиглэлийн их сургууль, коллеж руу элсэх өргөдлөө илгээдэг.

Бүх сургалтууд өөрийн хөтөлбөрийг амжилттай дүүргэх академик чадваруудыг бүрэн хангаж чадах харилцан адилгүй шалгуурууд тавьдаг. Юуны өмнө UCAS Английн их сургуулийн элсэлтийн жишиг шалгалт болох GCSEs эсвэл A-level системтэй дүйцэхүйц  ОУ-ын хэмжээнд зөвшөөрөгдөх ерөнхий боловсрол эзэмшсэнэсэхийг лавлан асуудаг. Мөн гадаад оюутнуудаас тодорхой сонгосон мэргэжлээр ямар сурах төлөвлөгөө, зорилго шалтгаантай байгаагаа тайлбарласан хувийн захидал эссэ бичихийг шаарддаг. Эцэст нь төрөлх хэл чинь англи биш бол англи хэлний мэдлэгээ TOEFL эсвэл IELTS шалгалтын оноогоор батлах хэрэгтэй. Өнөө үед Английн их, дээд сургуулиудын тал нь их сургуулийн элсэлтийн жишиг шалгалт өгсөн байхыг шаардаж байгаа.

Виз олголт болон цагаачлалын ерөнхий асуудлуудыг Английн Виз болон Цагаачлалын алба хариуцдаг.

Онлайн визийн маягтыг  Монгол дахь VFS визийн төвийн вебсайтаас олж авах боломжтой бөгөөд цахимаар бөглөж илгээдэг. Энэ үйл явц нь төвөгтэй байж болзошгүй тул та визийн өргөдөл гаргахад хангалттай цаг хугацаа зарцуулах бэлтгэлтэй байгаарай.

Та сургалт эхлэхээс дор хаяж 3 сарын өмнөөс виз мэдүүлэх нь зүйтэй.

Оюутны визийг сургалтын хугацаанаас хамааралтай дараахи 3 төрөлтэй.

Богино хугацааны виза

Энэхүү виз нь англи хэлний болон бусад богино хугацааны сургалт эсвэл оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд богино судалгааны ажил хийхээр төлөвлөж байгаа 18+ настай  оюутнуудад зориулагдсан. Богино хугацааны виз нь 6 сар хүртэл хүчинтэй.Сунгах боломжгүй. Энэхүү визээр Англид ажиллах буюу ажилд орох болон ажлын туршлага олж авах боломжгүй.

Tier 4 (Ерөнхий) ангиллын оюутны виз

Энэхүү ерөнхий виз нь 16+ насны оюутнуудад зориулагдсан. Урт хугацааны сургалтад хамааралтай. бөгөөд богино хугацааны визээс илүү удаан хугацаагаар сурах боломжийг олгодог.Ажил хийх зөвшөөрөотэй. Цаашид үргэлжлүүлэн сурахаар бол сунгагдана.

Tier 4 (Хүүхдийн) оюутны виз

Энэ виз нь Англид дунд сургуулийн боловсрол эзэмших хүсэлтэй 17 хүртэлх  насны сурагчдад зориулагдсан. Нас, сургалтын хугацаанаас хамааран энэхүү оюутны визээр Англид 6 хүртэл жил байж болно. 16 ба түүнээс дээш насныханд хичээлийн үеэр хагас цагаар, амралтын үеэр бүтэн цагаар ажиллахыг зөвшөөрдөг

Карьерийн хэтийн төлөв

Английн эдийн засаг нь Европдоо хамгийн хүчирхэг.  32 сая гаруй ажиллах хүчинтэй. Тус улсын ажилгүйдлийн түвшин одоогоор харьцангуй доогуур 4% байгаа бөгөөд их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа. Төгсөгчдийн ажлын байрны төлөөх өрсөлдөөн ширүүн хэдий ч зөв эрэлттэй мэргэшил, ур чадвар, туршлагатай нэгэнд ажилд орох сайхан боломжууд байсаар байгаа.

Гадаадын ажилчдын хувьд таатай хамт олны хүрээлэлд орно. Англи нь олон улс үндэстнээс бүрдэх эв найртай холилдсон хүрээлэл бөгөөд одоогоор 3.55 сая гадаад иргэд энд ажиллаж байна.

Олон үндэстэн холилдсон хамт олон хүрээлэл,  ажлын байрны онц сайн нөхцөл, карьерийн олон боломжууд нь тус улс нь гадаадын оюутан төгсөгчдийн хувьд карьераа эхлүүлэх хамгийн таатай улсын нэгэнд зүй ёсоор тооцогддог. Англи улс өндөр даяаршилтай тул хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөн ширүүн хүчтэй.
Английн томоохон ажил олгогч салбаруудаас дурдахад:

  • Нягтлан бодох бүртгэл, банк, санхүү
  • Боловсрол
  • Инженерчлэл
  • Эрүүл мэнд
  • Маркетинг
  • Хүний нөөц, хөдөлмөрийн бирж

Английн эдийн засагт үйлчилгээний салбарууд болох банк, даатгал, бизнесийн үйлчилгээ давамгайлж тус улсын өсөлтийн гол тулгуур хүчин зүйлс болдог. Бусад чухал салбаруудад металлург, химийн бодис, сансар нисэх онгоц, усан онгоцны үйлдвэрлэл, автомашин, хүнсний үйлдвэрлэл, нэхмэл эдлэл, хувцас, дизайн, урлаг, цахим болон харилцаа холбооны технологийн салбарууд орно.

Ажиллах эрх

Сүүлийн жилүүдэд Английн цагаачлалын хууль журам маш хатуу, чанга болсон. Энэ нь оюутны виз гэх мэт цагаачлалын бус визэнд ч хамаатай. Хэрэв гадаад оюутнууд холбогдох хууль дүрмийг зөрчвөл бол тус улсаас албадан гаргана.
Английн Tier 4 оюутны визээр цагийн ажил хйихэд дараах хязгаарлалтууд байдгийг анхаарна уу.

  • Дипломын эсвэл түүнээс дээш зэргийн хөтөлбөрийн оюутнууд 7 хоногт хамгийн ихдээ 20 цаг цалинтай / цалингүй ажил хийнэ.
  • Хэлний төвийн оюутнууд хичээлийн үеэр  7 хоногт 10 цагийн цалинтай / цалингүй ажил хийнэ.
  • Амралтын үеэр бүтэн цагийн ажил хийх зөвшөөрөлтэй.
  • Tier 2 визтэй оюутан ажиллах зөвшөөрөл авах хүртлээ бүтэн цагаар ажиллаж болохгүй
  • Хувиараа бие даан фрийлансер, зөвлөхөөр ажиллах хориотой.

Хагас цагийн ажил хийх, ажилд орох, дадлагажих, цалингүй эсвэл сайн дурын ажил хийхээсээ өмнө Tier 4 виз нь Англид ажиллах эрхтэй эсэхийг шалгаарай. Олон цагаар ажилласнаар ядарч сульдах, стресстэх нь таны сургалтад шууд нөлөөлнө. Иймд их сургууль, коллежд сурч буй  гадаад оюутнууд 7 хоногт хамгийн ихдээ 15 цаг ажиллахыг зөвлөж байна. Ингэснээр ажил, сургалт, амьдралын тэнцвэрийг зөв хадгалах болно. Та ажил өдөр тутмын амьдралд тань хэрхэн нөлөөлөх талаар сайтар бодож, асуудал тулгарвал багш, гадаад оюутан хариуцсан жилтнуудаас тусламж хүсэх хэрэгтэй.

Сургуулиуд

Улсаа өөрчлөх:   Улс сонгох
Гадаадад сурах тухай чухал хэрэгтэй зөвлөмж, цоо шинэ мэдээллийг бусдаас хоцролгүй хүлээн авмаар байгаа бол энд бүртгүүлнэ үү.
Мэдээлэл авах
Биднийг дагаарай