Номхон далайн Өмнөд хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт онцгой энэхүү улсын боловсролын салбарт гадаад оюутнуудыг анхаарлыг татах таатай өөрчлөлтүүд орсоор байгаа билээ. Чанартай боловсрол болон дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр тэргүүн эгнээнд жагсах боловсон хүчин бэлтгэх шинэлэг мэргэжлийн хөтөлбөрүүд эрэлхийлж буй гадаад оюутнуудын хувьд Шинэ Зеланд улс үргэлж номер 1 сонголт нь болдог.
ШИНЭ ЗЕЛАНДАД СУРАХ
МЭДЭЭЛЭЛ
ТОЙМ
Шинэ Зеландад сурахаар сонирхож байна уу?
Гадаад оюутнууд Шинэ Зеланд улсад татагдах хангалттай олон шалтгаанууд бий. Газар зүйн байршлын онцлогын улмаас хамгийн онцгой оронд тооцогддог. Өвөрмөц содон соёл, үзэсгэлэнт байгалийн тогтоц нь адал явдал, спортын хувьд төгсөшгүй боломжийг агуулдаг. Эцэст нь хэлэхэд нь тус улсын боловсролын систем дэлхийд чанараараа гайхагдаж байгаа.
Шинэ Зеландын талаар та юуг мэдэх хэрэгтэй вэ?
Шинэ Зеланд нь Баруун өмнөд Номхон далайн арлын улс юм. Өмнөд ба Умард гэсэн үндсэн 2 том арлаас гадна 600 гаруй жижиг арлуудыг өөртөө багтаадаг.
Шинэ Зеландад сурах гэж хүн бүрийн хувьд байгалийн үзэсгэлэн төгөлдөр газрууд, биологийн болон ургамал, ан амьтны олон төрөл зүйлүүдтэй танилцах аяллын туршлага баялаг дурсамжтай үлдэх нь дамжиггүй.
Хүн ам: 4,786,280
Оюутнууд: 172,000. 26,000 нь гадаад оюутнууд
Хэл: Англи , Mаори
Цагийн бүс: NZST (UTC+12)
Газар нутаг: 268,021 км²
Хичээлийн жил: 3-р сараас 10-р сар хүртэл
Утасны код: +64
Боловсролын систем
Шинэ Зеландын боловсролын систем дэлхийд 7-рт эрэмблэгдэж байгаа нь OECD хамтын нийгэмлэгийн гишүүн аль ч улсад байхгүй өндөр үзүүлэлт юм. Британий колони байсны хувьд зарим жижиг зөрүү байдаг ч ерөнхийдөө Европ систем дээр суурилсан. Бага боловсрол 5 настайгаас эхэлж 6 жил үргэлжилнэ. Харин дунд сургуульд 7-8-р ангиуд, ахлах сургуульд 9-13-р ангиуд хамаарна. Зарим онцгой сургуулиудад ангиудын нэршил өөр байдаг. Шинэ Зеландын иргэнд 16 нас (11-р анги) хүртэл дунд боловсролын сургалтад улсын зардлаар үнэ төлбөргүй хамрагдсан байх ёстой. Бусад улсуудын нэгэн адил хувийн сургуулиуд бас бий. Ийм сургуулийн төлбөрийн 70%-ийг сурагчийн гэр бүл эцэг эх төлөх ёстой.
Шинэ Зеландад нийт 8 улсын их сургууль байдаг. Бүгд төрөл бүрийн мэргэжлийн бакалавр, магистрын хөтөлбөрүүдтэй. Төгсөгчид нь ОУ-ын хөдөлмөрийн зах дээр хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа чадварлаг боловсон хүчин байдаг. Эрдмийн зэргийн магистр, докторын сургалтууд дээд болон техник мэргэжлийн боловсрол гэсэн ангилалд багтдаг. Ажлын байранд гарахад бэлэн боловсон хүчин бэлтгэх сургалтууд сертификат, диплом олгоно. Алсын зайнаас онлайнаар сурах боломж нээлттэй бий.
Шинэ Зеландын боловсролын систем нь тус орны онцлог болох олон үндэстний холимог нийгмийн тусгал болсон үндэстэн угсаа, сүсэг бишрэл,орлогын түвшингээр үл ялгаварласан,заах арга барилын хувьд нээлттэй уян хатан байдаг.
Визийн мэдээлэл
3 сараас дээш хугацаагаар сурах гадаад оюутнууд Шинэ Зеландын оюутны виз мэдүүлэх болдог. Үүнээс богино хугацааны сургалтад хамрагдах бол жуулчны визтэй байхад хангалттай. Хаашаа ч явах байсан гадаадад сурах оюутан бүр виз, цагаачлалтай холбоотой тодорхой хэдэн алхамуудыг хийдэг. Хамгийн энгийн дүрэм бол аль болох эртнээс эхлүүл.
Оюутны виз авах үндсэн шалгуур нь Шинэ Зеландын боловсролын үнэлгээний төвөөс ( NZQA- New Zealand Qualifications Authority) итгэмжлэгдсэн сургуульд элсэх зөвшөөрөл авч тодорхой хэмжээний төлбөр төлсөн байх юм. Үүнийг нотлох бичиг баримт нь дараах мэдээллийг багтаасан байна.
- Элсэхээр бүртгүүлсэн хөтөлбөрийн нэр , төгсөхөд шаардлагатай хугацаа
- Хөтөлбөр ба сургалтын байгууллага нь Шинэ Зеландын ЗаГ-аас гадаад оюутнуудад тавьдаг шалгуурыг хангасан эсэх
- Сургалтын төлбөр төлөгдсөн байдал, төлбөрийн дүн гадаад эсвэл дотоод оюутны төлбөрийн аль нь болох
- Хөтөлбөр нь бүрэн цагийн эсвэл хагас цагийн эсэх
Зарим мэргэжлийн шалгуурыг хангасан эсэхийг үнэлж, зөвшөөрөл өгөхөд сургуулиудад багагүй хугацаа шаардагддаг. Гадаад оюутан нь хүчин төгөлдөр хангалттай хугацаатай гадаад паспорттой байх ёстой. Мөн сургалтын хугацааны сургалтын болон амьжиргааны зардлаа төлөх санхүүгийн чадамжтайгаа нотлон шаардлагатай.
Оюутны визэнд шаардлагатай бичиг баримтууд бэлэн болсны дараа ойрхон буй Шинэ Зеландын визийн төвтэй холбогдож визийн мэдүүлгээ өгнө.
Монгол улсын иргэдийн визийн боловсруулалтыг Бээжин дэх Шинэ Зеланд улсын визийн төв гүйцэтгэж байгаа. Виз мэдүүлэгчийн улсаас хамааралтай бүрдүүлэх бичиг баримтууд харилцан өөр өөр байдаг. Оюутны визээ авсан бол дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.
- Зөвшөөрөл олгосон сургуульдаа бүртгүүлж сурах ёстой. Элссэн сургуулиа сольж болох нөхцөл бас бий.
- Сургалтаа амжилттай дүүргэсэн байна.
- Оюутны ажиллах зөвшөөрөлд заасан цагаас хэтрүүлэхгүй ажил эрхэлнэ.
- Шинэ Зеланд улсын хууль дүрмийг сахина.
- Олгогдсон визийн хугацаанээс хэтрүүлэхгүйгээр тус улсад оршин сууна .
Шинэ Зеланд улсад сурахад тавигдах шалгуурууд
Бакалаврын хөтөлбөрт сурах бол Шинэ Зеланд улсын ахлах сургуулийн боловсролтой дүйцэх боловсролтой байна. Эх хэл тань англи хэл биш бол бүх бичиг баримтууд англи хэл дээр алдаа мадаггүй баталгаатай орчуулагдсан байна.Зарим тохиолдолд боловсролыг үнэмлэх, дипломыг Шинэ Зеландын боловсролын үнэлгээний төвөөр батлуулах шаардлага гардаг. Энэ нь 450 шинэ зеланд долларын төлбөртэй ба хариу нь 8 долоо хоногт гардаг.
Магистрийн сургалтын хувьд мөн ижил бичиг баримтын боловсруулалт хийгддэг. Ихэнхи улсын их дээд сургуулиудын зэрэг, диплом нь Шинэ Зеланд улсынхтай дүйцдэг. Иймд магистрын сурах гэж байгаа чиглэлээрээ бакалаврын дипломтой байхад хангалттай.
Өөр нэг чухал шалгуур нь англи хэлний мэдлэг юм. Мэдээж академик төвшний англи хэлний төвшинг батлах TOEFL/IELTS шалгалтын дүн чухал. Багадаа цаасан TOEFL 550 ба түүнтэй дүйцэх оноотой байх шаардлагатай.
Карьерийн хэтийн төлөв
Хэрэв чи зөв эрэлттэй мэргэжлээр, зохих зэрэг дэв хамгаалсан бол Шинэ Зеландад ажиллах таатай боломж нээлттэй байдаг. Ажилд амжилттай орох эсэх нь аль салбараас ажлын байр хайж байгаагаас хамаарна. Одоогоор тус улсад инженерчлэл, мэдээллийн технологи, эмнэлгийн салбаруудадт олон тооны ажлын байрууд нээлттэй байгаа. Гэхдээ нийтлэг ажлын байрууд ч бас элбэг бий.
Ажлын байрны олдоц өндөр салбарууд:
- Хөдөө аж ахуй
- Барилга
- Санхүүгийн үйлчилгээ
- Загасны аж ахуй
- Мод бэлтгэл
- Хүнд, хөнгөн аж үйлдвэр
- Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ
- Аялал жуулчлал
Сүүлийн үед аж үйлдвэрлэл, хүнс боловсруулалт,машин тоног төхөөрөмж, нэхмэл даавууны үйлвэрлэлд ажлын байр тогтвортой нэмэгдсээр байна. Ялангуяа Кантербюри, Оклэнд хавиар энэ салбарын өсөлтийн өндөр хурдацтай байгаа.
Ажлын байрны өрсөлдөөний улмаас гадаадын иргэд Шинэ Зеландад ажилд орохын тулд бага, доод шатнаас карьераа эхлүүлдэг нь нууц биш. Гэрээний нөхцөлийг голж шилэлгүй, цагийн ажил орох зэргээр карьерийн боломжуудыг бүү алдаарай. Зарим цагийн ажил байнгын болох нь ч бий.
Ажиллах эрх
Шинэ Зеланд улс аз жаргал, амар амгалан амьдралын индексээр дэлхийн эхний 20 улсад багтдаг. Төрийн хүчтэй засаглал нь иргэдийнхээ сайн сайхны төлөө анхааран ажиллаж боловсролын системийн хамгийн шилдэг болгож чадсан. Тус улсын сургуулиуд гадаадын оюутнуудад Code of Practice буюу Эрсдэлийн баталгаа гаргадаг. Энэ нь тэд төлсөн төлбөртөө бүрэн нийцэх чанартай сайн боловсролыг олж авах баталгаа гэсэн үг юм . Энд Ази угсаатай хүмүүсийн хүрээлэл өргөн тул гадаадад байгаа мэт сэтгэгдэл огт төрөхгүй. Холбоос сайтай найдвартай нийтийн тээвэр,хүртээмжтэй олон сонголт бүхий байр сууцнууд нь гадаад оюутнуудыг хувьд амьдрах таатай нөхцөл болдог.
Амьдрах өртөг хотоос хотын хооронд харилцан адилгүй тул оюутнууд ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахуйц зардлаа төлөвлөх нь зохимжтой.
Хуулийн дагуу оюутны ажиллах эрх
- Гадаад оюутнууд хуулиараа сургалтын үед 7 хоногт 20 цаг, амралт баяр ёслолын үед бүтэн цагаар ажиллах эрхтэй.
- Гадаад оюутнууд хувиараа ажил эрхэлж болохгүй. Ажил олгогчдод харьяалагдан ажиллах журамтай.
- Магистр, докторын сургалтад хамрагдаж буй гадаад оюутан сурангаа бүтэн цагийн ажил хийх зөвшөөрөлтэй.
- Оюутнууд ажиллахаар төлөвлөж байгаа бол Шинэ Зеландын Цагаачлалын албаны сайтаар орж холбогдох мэдээлэлтэй танилцсан байх нь зүйтэй.
Хамгийн нийтлэг олддог цагийн ажлууд
- Өгөгдөл оруулах ажил
- Орчуулгын ажил
- Супермаркетийн туслах ажилчин
- Рестораны туслах ажилчин
- Сургуулийн кампус доторх ажлын байрнууд ( номын сан, лаборатори зэрэг газруудад)
Цалин хөлсний журам
Шинэ Зеланд улсад цалингийн 3 хэлбэр байдаг.
- Насанд хүрэгчийн цалингийн татварын өмнөх 1 цагийн доод хэмжээ 16.50 доллар
- Эхлэлтийн цалин татварын өмнөх 1 цагийн доод хэмжээ 13.20 доллар
- Сургагч дадлагажигчийн цалингийн татварын өмнөх 1 цагийн доод хэмжээ 13.20 доллар
- Цалин авсан л бол татвар төлөх ёстой. Ажиллаж эхлэхээсээ өмнө IRD(Inland Revenue Department) буюу татвар төлөгчийн дугаартай болсон байна.
Төгссөний дараах ажил эрхлэлт
Одоогоор төгсөгчид нээлттэй ба ажил олгогчийн дэмжлэгтэй гэсэн 2 төрлийн ажлын визээр ажил эрхэлж байна. Нээлттэй ажлын визээр төгссөний дараах 12 сарын дотор н ажилд орох нээлттэй боломж юм. Үүнийг виз сунгах гэж бас хэлдэг. Харин ажил олгогчийн дэмжлэгтэй визээр 2-3 жил тус улсад ажиллах эрх нээгддэг. Дараа нь мэргэжилтэй шилжин суурьших удаан хугацааны статус болгон өөрчилж болно.
Дөнгөж саяхан Шинэ Зеландын ЗаГ-аас гадаад оюутнуудын ажил эрхлэлтийг дэмжих нэгэн таатай шинэ журмыг танилцуулсан. Уг журамд дараах нэмэлт өөрчлөлтүүд багтсан байгаа.
- Ажил эрхлэгчийн дэмжлэгтэй ажиллах визийг зогсоосон.
- 4-6-р төвшний зэргийн бус ба 7-р төвшний зэрэг олгох сургалтыг төгссөн оюутнуудад 1 жил ажиллах нээлттэй виз олгох бол магистр зэрэгтэй төгсөгчид мэргэжлийн ажил хийж байгаа бол нэмж 1 жил ажиллахыг зөвшөөрнө.
- 2021 оны 12 сарын 31-ээс өмнө Оклэндээс гадна сургуулиа төгсөх 4-6-р төвшний зэргийн бус ба 7-р төвшний зэрэг олгох сургалтыг төгссөн оюутнуудад 2 жил ажиллах нээлттэй виз санал болгож байгаа.
- Харин 7-8 р төвшний магистр докторын зэрэгт сурч буй эсвэл төгссөн гадаад оюутнуудад Урт хугацаанд нэн хомсдолтой байгаа мэргэжлийн жагсаалтад багтах мэргэжлээр 3 жил ажиллах нээлттэй визийг санал болгох төдийгүй эхнэр эсвэл нөхөрт нь нээлттэй ажиллах виз олгоно. Мөн хүүхэд нь улсын ЕБ-ын сургуульд үнэ төлбөргүй сурах эрхтэй болно.
Шинэ Зеланд улсын мэргэжлийн боловсролын төвшний талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.