Германд сурах

МЭДЭЭЛЭЛ
Германд сурахаар сонирхож байна уу?

Жил бүр 25000 гаруй гадаад оюутнууд Герман улсад сурах сонголтыг хийдэг. Олон улсын  чанартай хөтөлбөрүүд, ШУ-ын судалгааны асар их боломж тэднийг татдаг. Нэмж хэлэхэд Герман улсад сурна гэдэг нь ОУ-ын өндөр мэргэшсэн боловсролтой хүрээллийн нэг хэсэг болно гэсэн үг юм.

Германы талаар та юуг мэдэх хэрэгтэй вэ?

82 сая хүн амтай , үзэсгэлэнт байгалийн тогтоц, баялаг түүх, соёлын өлгий нутагтай хамгийн сүүлийн үеийн технологи, инновацийг нутагшуулсан өндөр хөгжилтэй улс. Хэрэв та Альпийн нурууны гайхалтай байгалийн үзэсгэлэнг үзэнгээ Европын хөгжлийн оргилыг мэдрэх болно. Сонгодог болоод техно хэмнэл хосолсон эрч хүч дүүрэн урлаг соёлын төв цэгүүд болох хотуудад амтат  Братвурст зайдас, штоллен кейкс амтлан шөнийн клубүүдэд хөлсөө гартал бүжиглэх нь залуу хүний үзэх ёстой жаргалтай аяллын дурсамж болох нь эргэлзээгүй.
Үйлдвэрлэл, технологиороо дэлхийд тэргүүлэгч Герман улсад амьдралын чанар өндөр,  нийгмийн халамжийн бодлого нь хамгийн өгөөжтэй хэрэгждэг.Хүн төрөлхтний соёлын өвд оруулсан хувь нэмэр, үзүүлсэн нөлөөллийг нь дэлхий нийтээр нэгэн дуугаар зөвшөөрдөг. 16 муж улс бүрийн өөр өөрийн онцлогтой соёлыг дэлгэн харуулах болно.Германд сурах хэнбугай  Баварийн шар айрагны уушийн газраас эхлээд Вестфалийн аж үйлдвэрлэлийн төв зэрэг Европын түүхийн шинэ, хуучин хөгжлийн тусгалыг алхам тутамдаа мэдэрнэ.
Алдарт зохиолчид, зураач уран бүтээлчид, гүн ухаантнууд, хөгжимчид, эрдэмтэн судлаачид, инженерүүд, спорт сонирхогчид төрөн гарсан агуу яруу найрагчид, гүн ухаантнуудын өлгий нутаг хэмээн нэрлэгдэх Герман улс шиг хүн төрөлхтний түүх, соёлд гүн нөлөө үзүүлсэн улс орон дэлхийд тоотой цөөхөн байдаг. Германд сурах хугацаандаа та дэлхийн эдийн засаг, аж үйлдвэрлэл, соёлын төв цэгт амьдралынхаа үнэ цэнэтэй нэгэн үеийг өнгөрүүлэх болно.

Нийслэл: Берлин
Хүн ам: 83 сая
Гадаад оюутнууд: 374 мянга
Хэл: Герман
Цагийн бүс: CET (UTC + 1)
Валют: Евро (€)
Талбай: 357,168 км²
Хичээлийн жил: 10- 3-р сар ба 4 - 9-р сарын хооронд үргэлжилнэ.
Утасны код: +49

Боловсролын систем

Германы дээд сургуулиуд нь дэлхий даяар хүлээн бүрэн хүлээн зөвшөөрөгддөг. Дэлхийн шилдэг их сургуулиудын чансаа болох the Academic Ranking of World Universities (ARWU) топ 100 их сургуулийн жагсаалтад 6, топ 200их сургуулийн жагсаалтад 18 Германы их сургуулиуд багтсан байдаг. Хэрэв тус улсад сурахаар шийдсэн бол таны өмнө дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн өндөр байр суурьтай эсвэл хамгийн шинэлэг инновацилаг сургуулиудын үүд хаалга нээлттэй.
Улсын ба хувийн их сургуулиуд
Герман улс нь оюутнуудын 95% нь суралцдаг 400+ улсын их сургуультай. Эдгээр нь улсаас санхүүжилт авдаг тул Герман оюутнууд семестр бүр төлдөг багахан хэмжээний захиргааны зардлыг эс тооцвол сургалтын төлбөр төлөхгүй. Эдгээрээс гадна 120+ хувийн сургуулиуд бий.Тэд улсаас санхүүжилт авахгүй, төрийн ямар ч оролцоогүй бөгөөд сургалтын төлбөртэй байдаг.
Болоньягийн систем
Германы дээд боловсрол нь Европын бүсийн дээд боловсролын 3 шатлалт систем буюу Болоньягийн системд хамаарна. Хуучны олон жилийн дан ганц шатлалт хөтөлбөрөөс татгалзаж, Герман улс бакалавр зэргийн болон магистр докторантур зэргийн сургалтын хөтөлбөртэй болсон. Ингэснээр Европын ихэнх улсуудтай нэгдмэл ижил системд нэгдэн орж, гадаад боловсрол хоорондын шилжилт хөдөлгөөнийг дэмжин, уян хатан сургалтын зорилтуудыг хөгжүүлэн сайжруулдаг.
Бакалаврын сургалт 
Герман улсад өөр өөр зарчимтай бүхий их дээд сургуулиудын төрөл зүйлүүд байдаг.

  • Technische Universität буюу Техникийн сургуулиуд нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэлээр сургадаг.
  • Fachhochschulen буюу хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь бизнес, инженерчлэл, нийгмийн ухаанаар дагнан сургадаг.
  • Kunst- und Musikhochschulen буюу Урлаг, хөгжмийн их сургуулиуд нь дүрслэх болон жүжиглэх урлаг, хөгжим, медиа, харилцааны чиглэлээр сургалтаа явуулдаг.

Магистрын сургалт
Магистрын сургалт нь судалгаанд суурилсан докторын хөтөлбөрөөс ялгаатай 2 жилийн хугацаа сургалттай. Дараалсан буюу дараалаагүй гэсэн төрөлтэй. Дараалсан магистр нь бакалаврын дараа шууд үргэлжилдэг. Өмнөх бакалварын чиглэлээр үнэ төлбөргүй явагддаг. Харин дараалаагүй магистр нь тусгайлсан чиглэлд сургаж тодорхой төлбөртэй байдаг. Энэ нь бакалаврын сургалтын дараа олж авсан практик, мэргэжлийн ур чадварыг харгалзан үздэг онцлогтой.

Визийн мэдээлэл

Европын холбооны (ЕХ) гишүүн бус улсын иргэд Герман улсад сурахын тулд тохирох виз авах шаардлагатай. Та аяллын визээр тус улсад нэвтэрч сурч болохгүй. Учир нь үүнийг оюутны виз болгон хөрвүүлэх боломжгүй. Иймээс өөрт тохирох визийг доорх сонголтуудаас олж харна уу. 

Визний төрөл

  • Оюутны өргөдөл гаргагчийн виз (Visum zur Studienbewerbung)
    Хэрэв та ХБНГУ-ын их дээд сургуульд элсэх зөвшөөрлөө хараахан аваагүй ч өргөдөл гаргах үйл явцыг эхлүүлэх, нээлттэй өдөрлөгт оролцохыг хүсч байгаа бол энэ төрлийн визийг сонгоорой. Энэ визээр 3 сар байх хугацааг дээд тал нь 6 сар хүртэл сунгах боломжтой. Хэрэв энэ хугацаанд аль нэг сургуульд элссэн бол оюутны виз авах боломжтой.
  • Оюутны виз (Visum zur Studienbewerbung)
    Хэрэв та аль хэдийн Германы их сургуульд элссэн бол оюутны виз мэдүүлэх шаардлагатай болно. Энэ нь 3 сарын хугацаанд хүчинтэй.Хэрэв таны сурах хугацаа энэ хугацаанаас удаан бол та Герман дахь гадаад иргэдийн бүртгэлийн газарт визээ сунгуулж болно.
  • Оршин суух эрх
    ЕХ-ны бус улсын иргэд визээс гадна оршин суух эрх авах шаардлагатай. Энэ нь 2 жилийн хугацаатай олгогдоно. Хэрэв Германд сурч төгссөн мэргэжлээрээ ажиллахаар бол 3 жил хүртэл сунгах боломжтой. Герман улсад сурахаар ирснээс хойш 3 сарын дотор оршин суух эрхээ авахаар Гадаад иргэдийн бүртгэлийн газарт өргөдөл гаргасан байна. Ингэхдээ дараах бичиг баримтуудыг хавсаргаж өргөдөл гаргана.
    -Оршин байгаа газрынхаа бүртгэлд орсныг нотлох бичиг
    Эрүүл мэндийн даатгалын баталгаа
    Германд сурч буй сургуулийн оюутны үнэмлэх
    Виз бүхий хүчин төгөлдөр гадаад паспорт
    Шаардлагатай бол байрны гэрээ болон эрүүл мэндийн гэрчилгээ
    Оршин суух эрхийн хураамж

Карьерийн хэтийн төлөв

Герман нь АНУ, Хятад, Японы дараа орох дэлхийн 4 дэх том эдийн засагтай улс . ЕХ-ны гишүүн аль ч улсаас илүү хүчтэй эдийн засагтай, хамгийн олон хүн амтай, аж үйлдвэрийн томоохон гүрэн юм. Мөн дэлхийн хамгийн дэвшилтэт технологитой хамгийн том машин механизм, тээврийн хэрэгсэл, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс. Энэ бүхнийг өндөр ур чадвартай ажиллах хүчний дэмжлэгтэй авч яваа. Тэр байтугай Их Британид их дээд сургууль төгсөгчид карьераа эхлүүлэхийн тулд  Герман улсад англи хэл заах, сайн дурын хөтөлбөрт хамрагдан суралцах боломжуудыг хайдаг.
Германы хамгийн амжилттай дэлхийд танигдсан салбар бол том компаниуд бус жижиг компаниуд давамгайлдаг механик инженерчлэл. Энэ салбарт ажилладаг Германы компаниудын ердөө 3% нь 1000 + ажилчинтай. Цахилгаан инженерчлэл, автомашины үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл нь Германы эдийн засгийн хүч чадлын үндэс юм.  Эмнэлгийн багаж хэрэгсэл, эмийн үйлдвэрлэлийн бараа нь экспортын гол бүтээгдэхүүн байдаг. Цахилгаан хэрэгсэл, нанотехнологийн бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан бараа зэрэг арилжааны өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн мөн экспортод чамгүй том хувийг эзэлдэг. Герман улс ногоон эрчим хүч буюу түүнтэй холбоотой технологи, нар, салхины эрчим хүчний салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг.
Карьер хийх боломжтой салбарууд
Автомашин үйдвэрлэл
Химийн бүтээгдэхүүн
Төмөр, гангийн үйлдвэрлэл
Цахилгаан тоног төхөөрөмж
Нүүрс
Усан ба нисэх онгоц үйлдвэрлэл
Машины багаж хэрэгсэл
Өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж
Оптик
Эмийн бүтээгдэхүүн
Нэхмэл бүтээгдэхүүн
Хуванцар эдлэл

Ажиллах эрх

Гадаад оюутны хувьд Германд сурч байх хугацаандаа цагийн ажил эрхлэх зөвшөөрөлтэй. Гэхдээ анхаарах ёстой хэдэн зүйлийг энд оруулав. Оюутны хувьд жилд 120 бүтэн буюу 240 хагас өдөр ажиллах боломжтой. Гэхдээ энэ нь ажлын байрны олдоц өөр өөр  бүс нутгуудад  харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл танай их сургууль ажилгүйдэл өндөртэй эсвэл ажиллах хүчин чухал шаардлагатай хотод байдаг гэвэл 120 өдөр хүртэл эсвэл 120 илүү өдөр ажиллах зөвшөөрөл авна гэсэн үг. Ихэнх их сургуулийн оюутнууд сургалт явагдаж буй үед 7 хоногт 20 цагаас их цагаар ажиллахыг хориглодог. Харин амралтын хугацаанд бүтэн цагийн ажил хийх боломжтой.

“Agentur für Arbeit” буюу Хөдөлмөр эрхлэлтийн агентлагаас болон гадаадын иргэдийн асуудал эрхлэх газраас зөвшөөрөл авсан байна. Уг зөвшөөрөлд оюутны хийж болох ажлын дээд хязгаарыг тодорхой заасан байдаг.

Хэрэв та бэлтгэл, хэлний сургалтад сурдаг бол журам нь илүү хязгаарлалтай. Ийм нөхцөлд сургалт хичээлгүй хугацаанд ажиллах боломжтой ба заавал гадаадын байгууллагын зөвшөөрөлтэй байх ёстой.

Татвар төлөх нь заавал анхаарал ёстой асуудлын нэг. Сард 450 еврогоос бага цалин авдаг бол татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй. Хэрэв та 1 жилд 50-аас цөөн өдөр ажилласан бол татвараас мөн чөлөөлөгдөнө.

Ер нь 7 хоногт 20 цагаас илүү цагаар ажиллахыг зөвлөмөөргүй байна. Энэ нь ихэнх их сургуулийн дүрэм журамтай харшлахаас гадна энэ хязгаараас давуулж ажилласнаар эрүүл мэнд, ажилгүйдэл, асрамжийн даатгалуудад заавал хамрагдах ёстой болно.

Германы Холбооны хуулийг дагаж мөрдөх нь туйлын чухал юм. Хэрэв үүнийг зөрчвөл тус таныг тус улсаас албадан гаргах аюултай.  Иймд ажиллах дүрэм журмыг даган мөрдөж ажлын цаг, цалин хөлсөө байнга хянах хэрэгтэй

Их сургууль дотор ажиллахын хувьд ажлын цаг, цалин хөлс нь огт өөрөөр бодогддог. Үнэндээ ийм ажил нь  илүү давуу талтай бөгөөд илүү олон цагаар ажиллах боломжтой. Гэхдээ их сургуульд ажилд орох нь тийм ч амархан биш.

Улсаа өөрчлөх:   Улс сонгох
Та бүртгүүлэн ОПЕНДООР-той холбоотой шинэ мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь аваарай.
Мэдээлэл авах
Биднийг дагаарай