Канадад суралцах

Канад улс нь жилд 180,000 гаруй гадаад оюутнуудыг хүлээн авдаг. Канад улс дэлхийн өнцөг булан бүрээс ирэх оюутнуудын хамгийн хүсүүштэй  сонголт  юм. Канад улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнуудаас 1 хүнд оногдох боловсролын системд зарцуулдаг мөнгөн дүнгээрээ хамгийн өндөрт тооцогддог. Канадын сургуулиудын олгодог диплом,зэрэг дэлхийд бүрэн зөвшөөрөгддөг. Канадын сургууль төгссөн гадаад оюутнууд  карьер амжилттай эхлүүлж чаддаг. Канад улс нь чанартай боловсрол, өрсөлдөх чадвараараа дэлхийд танигдсан.

МЭДЭЭЛЭЛ

Тойм

Канадад сурмаар байна уу?

Улс даяараа сурч боловсроход өндөр ач холбогдол өгдөг тул Канадын сургуулиуд сургалтын өндөр жишиг хангах 1-р зэрэглэлийн боловсролын системтэй. Канадад олж авссан мэргэжлийн зэрэг нь ОУ-ын хэмжээнд үнэ цэнэтэйд тооцогддог тул их дээд сургуулийн төгсөгчид нь нийгэмдээ чухал хувь нэмэр оруулж чаддаг билээ.

Канадад сурахын юуг мэдсэн байх ёстой вэ?

Канад улс нь засгийн газрын ил тод байдал, иргэний эрх чөлөө, амьдралын чанар, эдийн засгийн эрх чөлөө, боловсрол зэрэг олон улсын хэмжүүрээр тэргүүлдэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэлхийн боловсролын талаархи тайланд дурдсанаар коллеж төгсөгчдийн хамгийн их хувийг Канад эзэлж байна. Тус улс нь мөн дэлхий дээрх хамгийн цэвэр агаар, усаар алдартай.
Канад улс байгалийн үзэсгэлэнтэй газрууд, хоккейн тэмцээн уралдаанууд, агч модны сиропоороо жуулчдын сэтгэлийг соронздож чаддаг найрсаг  зочломтгой орон.

Нийслэл: Оттава
Хүн ам: 35,151,728
Оюутнууд: 2,054,943 (205,494 олон улсын)
Хэл: Англи, Франц
Цагийн бүс: UTC − 3.5-аас −8
Мөнгөн тэмдэгт: Канад доллар ($)
Газар нутаг: 9,984,670 км²
Хичээлийн жил: 1-5-сараас 9-р сар
Утасны код: +1

Боловсролын систем

Канадын боловсролын систем нь дэлхийн өнцөг булан бүрээс оюутнуудын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг бөгөөд муж, орон нутаг бүрт өндөр жишиг хангадаг. Боловсролын сайд нарын зөвлөл нь боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, боловсролын үйл ажиллагааг зохицуулах, мэдээлэл солилцох форум юм. Канадын дунд боловсролын дараахи сургалтын түвшин дэлхийд хамгийн шилдэг нь бөгөөд 25-64 насны 10 насанд хүрэгч тутмын 6 нь дундаас дээш боловсрол эзэмшсэн байдаг.
Канадын их дээд сургуулиудад 10,000 гаруй бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдтэйгээс сертификатын хөтөлбөрөөс докторантур хүртэлх бүх төвшний сургалтуудыг багтаасан байдаг. Их дээд сургуулиуд, коллежийн зэрэг олгох хөтөлбөрүүдэд анхаарлаа төвлөрүүлдэг боловч зарим тохиолдолд диплом, сертификатыг техник мэргэжлийн хөтөлбөрүүдэд олгодог.

Их сургуулийн зэргийн хөтөлбөрүүд 3 түвшинтэй явагддаг.

  • Бакалаврын түвшин: ЕБ-ын бүрэн бус ба бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй сурагчид элсэн ордог. 2 жилийн диплом эсвэл 3 жилийн дээд диплом эсвэл 4 жилийн бакалавр зэрэг горилж болно. Англи хэлний доод шалгуур  IELTS 6.5. Хэсэг тус бүрийн доод оноо 6.0 байх.
  • Магистрын зэрэг нь ихэвчлэн бакалаврын зэргээс гадна дор хаяж 2 жилийн туршлага шаарддаг. Энэ шалгуурыг зөвхөн их сургуулиуд тавьдаг. IELTS шалгалтын  хэсэг тус бүрийн доод оноо 6.5-7.0 байхыг шаарддаг.
  • Докторын гэрчилгээ олгох хөтөлбөрт нийт 16 жилийн боловсрол эсвэл N тоогоор мэргэшсэн 15 жилийн боловсролыг шаарддаг. Англи хэлний доод шалгуур  IELTS 6.5. Хэсэг тус бүрийн доод оноо 6.0 байх.

Анагаах ухаан, хууль, боловсрол, нийгмийн ажил зэрэг тусгай мэргэжлүүдийн хувьд Канадад боловсролын систем нь ажиллах эрхийн зөвшөөрөл олгохын тулд заавал ажлын байртай байхыг шаарддаг.
Канадад зэрэг олгодог сургуулиуд заах арга, судалгааны ажилд түлхүү анхаардаг. Бакалаврын зэрэг олгодог жижиг либерал артс их сургуулиуд эсвэл илүү ихийг санал болгодог мэргэжлийн сургуулиудын хувьд заах арга зүй хамгийн гол үзүүлэлт байдаш. Канадын хамгийн том англи хэлтэй их сургууль болох Торонтогийн их сургууль 62000 гаруй бүтэн цагийн оюутнуудтай байхад зарим их сургуулиуд 2000 орчим бүтэн цагийн оюутантай байх жишээтэй.

Канадад арилжааны зорилготой  хувийн компаниуд эзэмшдэг зохицуулалтгүй боловсролын байгууллагууд дүрэм журамд баригдахгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Иймд тухайн сургуулийн сургалтын чанарыг ойлгохын тулд статус, төлөв байдлыг нь судалж мэдсэн байхыг зөвлөж байна.

Визийн мэдээлэл

Канадад сурахын тул сурах зөвшөөрөл буюу түр оршин суух виз авах шаардлагатай. Сурах зөвшөөрөл авахын өмнө оюутан Канадад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль эсвэл коллежид элссэн байх ёстой.

Виз мэдүүлгийн эцсийн хугацаа

Хаврын элсэлт: 12-р сарын 1
Зуны элсэлт: 4-р сарын 1
Намрын элсэлт: 8-р сарын 1-ний өдөр
Дээр заасан  хугацаанаас хойш хүлээн авсан визийн мэдүүлэг хичээл эхлэх өдрөөс өмнө боловсруулагдах баталгаагүй бөгөөд татгалзал авах магадлалтай.

Карьерын хэтийн төлөв

Ажиллах боломж/ Сурангаа ажиллах

2014 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй шинэ журмаар суралцах зөвшөөрөл эзэмшигчид кампусаас гадуур ажиллах боломжтой болсон. Ингэснээр зөвшөөрөгдсөн боловсролын байгууллагад академик, мэргэжлийн болон мэргэжлийн сургалтанд бүртгүүлсэн бүтэн цагийн оюутнуудад дараахи  боломжууд нээгдсэн.

  • Ажиллах зөвшөөрөлгүйгээр кампусаас гадуур ажиллах боломжтой.
  • Хичээлийн үеэр долоо хоногт 20 цаг хүртэл, улирлын амралтын үеэр бүтэн цагаар ажиллахыг зөвшөөрнө.
  • Зургаан сар хүлээхгүйгээр кампусаас гадна ажиллах боломжтой.

Канадад ажиллахын тулд  гадаад оюутан элссэн сургуульдаа бүртгүүлэн сургалтандаа сууж, Канадын нийгмийн үйлчилгээний газраас даатгалын дугаар авсан ёстой. Ажилд орохоосоо өмнө ажиллах зөвшөөрөлгүйгээр кампусаас гадна ажиллах болзол хангасан эсэхээ мэдэж байх нь гадаад оюутан болон ажил олгогчийн аль алиных нь хүлээх үүрэг хариуцлага. Хэрэв болзол хангаагүй байж кампусаас гадуур ажилласан байвал Цагаачлал, дүрвэгсдийг хамгаалах журмын дагуу албадлагын арга хэмжээг таньд оногдуулна.

Дадлагажих COOP хөтөлбөр

  • 2014 оны 6-р сарын 1-ээс эхлэн тухайн ажил нь боловсролын байгууллагаас санал болгож буй академик, мэргэжлийн болон техник мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн амин чухал хэсэг болж байвал дадлагажих  COOP хөтөлбөрт хамрагдах боломж нээгдсэн.
  • Дадлагажих хамтын хөтөлбөрт хамрагдахын тулд сурах зөвшөөрлөөс гадна дадлагын ажил хийх зөвшөөрлийг авсан байна.

Төгсөлтийн дараах ажил 

  • Хэрэв та сургуулиа төгсөөд Канад улсад ажиллах хүсэлтэй бол төгсөлтийн дараах ажлын зөвшөөрлийн хөтөлбөрийн дагуу ажиллах зөвшөөрөл авах шаардлагатай.
  • Төгсөлтийн дараах ажлын зөвшөөрлийн хөтөлбөр нь Канадын дунд боловсролын дараах сургуулийг төгссөн оюутнуудад Канадын үнэ цэнэтэй ажлын туршлага олж авах боломжийг олгодог.
  • 1 жилийн боловсролын дараа оюутан 1 жилийн ажиллах зөвшөөрөл авах өргөдөл гаргаж болно
  • 2 жилийн боловсролын дараа оюутан 3 жил хүртэл ажиллах зөвшөөрөл авах боломжтой

Ажиллах эрх

Зэрэг горилох сургалтын эхэлсний дараа та кампус дотор эсвэл гадуур ажиллаж болно. Гадаад оюутнууд  дараах нөхцлөөр ажиллах зөвшөөрөлтэй.

  • Хичээлийн үеэр хагас цагаар буюу 7  хоногт 20 цаг хүртэл ажиллана
  • Баярын өдрүүд, улирлын амралтын үеэр  бүтэн цагаар 7 хоногт 40 цаг ажиллана.

Та дадлага хийх өргөдөл гаргаж болно. Эсвэл ажлын анкетандаа нэмэлт  хүч оруулах зорилгоор сайн дурын ажил хийж болно.
Канадын дэмжлэг үзүүлэх төрөл бүрийн хөтөлбөрүүдийн ачаар гадаадын оюутнуудад  төрөл бүрийн боломжуудыг нээгддэг. Эдгээрээс хамгийн түгээмэл танигдсан нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн стратеги хөтөлбөр бөгөөд ур чадварын холбоос , ажил мэргэжлийн төвлөрөл, зуны ажлууд гэсэн 3 ангилалтай .
Канадад сурч байхдаа зуны болон цагийн ажил хийх боломжтой.
Кампусаас гадуур ажилд орохын тулд та дараах шалгуурыг хангасан байх ёстой.

  • Та суралцах зөвшөөрөл бүхий хүчинтэй визтэй, бүтэн цагийн оюутан байх 
  • Нийгмийн даатгалын дугаар (SIN)  авсан байх
  • Та сонгогдсон сургалтын байгууллагад (DLI) дунд боловсролын дараах төвшний сургалтад бүртгүүлсэн, хэрэв Квебек  мужид байгаа бол тусгай мэргэжлийн хөтөлбөрт суралцдаг байх
  • Зэрэг, диплом, сертификат олгох  академик, мэргэжлийн болон техник мэргэжлийн  сургалтад суралцдаг байх
  • Хэрэв та оюутны хотхон дээр ажиллахаар төлөвлөж байгаа бол танд ажлын зөвшөөрөл эсвэл нийгмийн даатгалын дугаар (SIN) шаардлагагүй, хичээлийн үеэр 7 хоногийн 20 цагийн хязгаарыг давж ажиллаж болно.

Гадаад оюутнуудын хувьд хамгийн нийтлэг хийдэг цагийн ажлууд

Гадаад оюутнуудын түгээмэл ажлууд, цалингийн талаарх мэдээллийг доорхи жагсаалтаас үзнэ үү. Сурч буй мэргэжлээрээ ажилд ороход хэцүү тул өндөр цалинтай цагийн ажлаас татгалзах аргагүй билээ.

  • Нярав  25 CAD / цаг
  • Боловсролын орчуулагч 13 CAD / цаг
  • Үйлчилгээний  ажилтан 11 CAD / цаг
  • Аквариумын туслах 13 CAD / цаг
  • Борлуулалтын туслах 12 CAD / цаг
  • Тогооч 13 CAD / цаг
  • Оффисын туслах 13 – 15 CAD / цаг
  • Хүний нөөцийн туслах 13 CAD / цаг
  • Аврагч 12 CAD / цаг

Зуны нийтлэг ажлын байрууд

  • Зураач 13 CAD / цаг
  • Хөгжмийн наадмын зохицуулагч 13 CAD / цаг
  • Зуслангийн багш 15 CAD / цаг
  • Хөтөлбөр гүйцэтгэгч 14 CAD / цаг
  • Амралтын газрын зохицуулагч 15 CAD / цаг
  • Унших програмын удирдагч 14 CAD / цаг
  • Үзвэр цэнгээний газрын зохицуулагч: 15 CAD / цаг
  • Нарийн боовчин 11 – 22 CAD / цаг
Улсаа өөрчлөх:   Улс сонгох
Та бүртгүүлэн ОПЕНДООР-той холбоотой шинэ мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь аваарай.
Мэдээлэл авах
Биднийг дагаарай