Товч мэдээлэл: The University of Applied Sciences Europe буюу UE нь Германы Изерлон хотод төв кампустай Берлин, Хамбург хотууд салбартай хэрэглээний шинжлэх ухааны их сургууль нь Бизнес, мэдээллийн технологийн дээд сургууль(BiTS -Business and Information Technology School est 2000) ба Берлиний урлаг, шинжлэх ухаан дээд сургуулийн (BTK-Berliner Technische Kunsthochschule est. 2006)нэгдэл. 110 орны 3500 гаруй оюутан бүхий олон улсын статустай сургууль. Дизайн урлаг, бизнес болон спортын менежмент чиглэлийн бакалавр, магистрын хөтөлбөрүүдтэй.
Байгуулагдсан он: 2017 он
Байршил: Изерлон, Берлин, Хамбург хотууд
Оюутны тоо: 3500+
Олгодог зэрэг: Магистр 2 жил, магистрын бэлтгэл 0.5 жил, бакалавр 3-3.5 жил, суурь хөтөлбөр (Studienkolleg) 1 жил үргэлжилнэ.
Оюутан солилцоо ба дадлага: Бакалавр 6-7 семестр буюу 3-3.5 жил үргэлжилнэ. Эхний 3-4 семестр Германд 4-5-р семестрт АНУ, Австрали, ЕХ-нд солилцооны хөтөлбөрт заавал хамрагдана. Үлдсэн семестрт дипломоо бичиж мэргэжлийн дадлага хийж гүйцэтгэнэ.
Хөтөлбөрүүд: Англи, герман хэл дээр явагддаг бакалавр магистрын хөтөлбөрүүдтэй. Англи хэлтэй хөтөлбөрүүд нь бизнес, дизайн урлаг, спортын менежмент гэсэн 3 тэнхимүүдэд хуваагдана.
Онцлох мэргэжлийн хөтөлбөр: Дижитал шилжилтийн өнөө үед хамгийн эрэлттэй хэрэгцээтэй болж буй дижитал бизнес ба дата шинжлэх ухаан, тоглоомын дизайн иллюстраци дизайны бакалаврын хөтөлбөрүүдийг онцолж байна.Магистрын хувьд ухаалаг хотын менежмент болон корпорацийн менежмент хөтөлбөрүүд анхаарал татахгүй байх аргагүй.
Сургалтын турш ба төгссөний дараахи ажил эрхлэлт: Герман улс гадаадын оюутнуудыг хичээлийн хажуугаар ажиллах зөвшөөрөл өгдөг. Харин төгсөлтийн дараахи ажил эрхлэх эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар сунгаж олгоно.
Элсэх шалгуур: Англи хэл IELTS 6.0+ TOEFL 65+ . ЕБ-ын 12 жилийн боловсрол дүүргэсэн байхаас гадна Монголын ЭЕШ-ийн шалгалт өгсөн байна. Эсвэл SAT шалгалтын оноог харгалзан үзнэ.
Элсэлт авдаг сарууд: 3,9-р саруудад элсэлттэй
Сургалтын төлбөр: Сургалтын төлбөр 1 жилд 10,380€-14,300€
Тэтгэлэг: 2020 оны намар элсэх Монгол элсэгчдэд 20% тэтгэлэг олгоно.