Хойд Сиаттл Коллеж

ВАШИНГТОН МУЖ СИАТТЛ ХОТ

Сиаттл хотын хойд хэсэгт амар амгалан дүүрэгт байрладаг. Мэдээллийн технологийн шилдэг компаниуд болох Microsoft зэрэг компаниудтай хөрш зэргэлдээ оршдог.

1970 онд байгуулагдсан.

14000+ оюутнуудтай. 500+ гадаад оюутнуудтай.

Бакалаврын болон ассошиэйтс зэрэг, мэргэжлийн сертификат диплом олгох 2+2 их сургууль руу шилжих , ахлах сургууль коллеж хосолсон Fast track. мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдтэй.

Бакалавраа дүүргэхээр дэвшин сурах Вашингтоны ИС, Массачусеттсийн ИС, Нью Йорк улсын ИС, Калифорнийн ИС-иуд шилжих баталгааг өгнө.

Онцлох хөтөлбөр: АНУ-ын мэргэшсэн нягтлан бодогч CPA шалгалтад бэлдэх хөтөлбөр

Элсэлтийн насны шалгуур 16+.

1,4,6,9-р саруудад элсэлттэй.

1 жилийн сургалтын төлбөр 8700$-9500$.Төлбөрийг 3 хувааж төлнө.

Сурах хугацаанд төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Кампус дотор 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй. Төгссөний дараа ажлын дадлага олох OPT хөтөлбөрт 1-3 жил хамрагдаж бүтэн цагийн ажил хийх зөвшөөрөлтэй.

Улаанбаатараас Сиаттл хүрэх онгоцны тийз 1 талдаа 500$-800$ орчим болно.