АНУ-ын Массачусеттсийн Технологийн Институт MIT-ын эрдэмтэн судлаачдын багийн 2001 онд эхлүүлэн 2002 онд олон нийтэд танилцуулсан Scratch блок суурьтай кодчилол нь хүүхдүүдэд програм хангамжийн суурь мэдлэгийг сонирхолтой бүтээлч байдлаар олгодог сургалтын хэрэглэгдэхүүн юм. Үүнийг ашиглан хүүхдүүд програмчлалын кодыг алгоритмын дагуу эвлүүлэн өрж тоглоом, анимэйшн бүтээдэг. Програмчлалын үндсэн ухагдахуунууд давталт, хувьсагч, логик дараалал зэргийг бэлэн блок дээр байрлуулснаар хүүхдүүд команд, кодыг гараас шивэхэд анхаарал сарнихгүй гол нь зөв дараалалтай алдаагүй алгоритм бүтээх дадлага хийдэг. Манай сургалт төсөлд суурилсан тул хичээлийн төгсгөлд тоглоом, анимэйшн бүтээгдэж хүүхдүүдийн гараас гардаг. Энэ нь хүүхдүүдэд програм хангамж, тоглоом, аппын хэрэглэгч бус харин бүтээгч болох урам зоригийг өгч цаашид програмчлалд дур сонирхолтой болох үндэс суурийг тавьж өгнө. Нэгэнтээ програмчлалд дур сонирхолтой болсны дараа Python, C+ зэрэг синтакс суурьтай дээд төвшний програмчлалын хэл руу төвөггүй хурдан шилждэг юм.
Scratch блок суурьтай кодчлол
1 төвшин 4 долоо хоног үргэлжилнэ. Нийт 20 цагийн хичээл. 16 цаг онлайн хичээл+ 4 цаг биет давтлага дадлага
Анхан ба дунд гэсэн 2 төвшинтэй. 1 академик цаг нь 45 минут үргэлжилнэ. Долоо хоногт 2 удаа онлайн хичээлтэй. 2 долоо хоног тутамд биет давтлагатай.
Онлайн сургалт нь Zoom аппын тусламжтай цахим ангид явагдах бол биет давтлага нь тухайн хүүхэд багштай биечлэн харилцаж сурсан мэдсэнээ бататган, ойлгоогүйгээ лавлах сургалтын хамгийн өгөөжтэй хэлбэрээр явагддаг.
Сургалт хамрагдахад хүүхдээс урьдчилсан мэдлэг шаардахгүй. Харин сургалтад хэрэгтэй зохих програм хангамжуудыг өөрийн компьютерт суулгаж бэлдсэн байх шаардлагатай.
8+ нас
Сар бүр явагдана.
1 сарын сургалтын төлбөр 140,000₮