Бид хүүхэд бүр програмист болох албагүй ч тодорхой хэмжээнд компьютер програмчлалын мэдлэг, чадвартай болж, технологийн ахиц дэвшлийн тусламжтай хөгжиж, суралцах хэрэгтэй хэмээн үздэг. Сургалтууд маань хүүхдүүдийн бүтээлч, сониуч занг дэмжих, багаар хамтран ажиллаж, алдаа гаргахаас айлгүй олон зүйл туршиж, суралцдаг хариуцлагатай, бие даасан, насан туршдаа суралцагч болгох агуулгатай байдаг онцлогтой.
МАНАЙ СУРГАЛТЫН ОНЦЛОГ
Хүүхдийн сониуч, эрсдэл гаргахаас эмээдэггүй, ихийг сурч мэдэх хүсэл зоригийг хөхиүлэн дэмжиж эцэг,эхтэй аягт холбоотой ажиллан багш, сурагч,эцэг эх гэсэн гурвалсан холбоог бүрдүүлэх сургалтын шинэлэг агуулгатай хөтөлбөрүүдтэй.
Програмчлалын хувьд бид Массачусеттсийн технологийн институтын “MIT Media Lab” баг 2002 оноос эхлэн ажиллаж гаргасан Scratch блок суурьтай програмчлалын хэл дээр алгоритм боловсруулж бичил пргорам төслүүд бүтээж, ахисан түвшинд Python програмчлалын хэлийг эзэмшүүлнэ.