Рояль Рөүдс Их Сургууль

БРИТИШ КОЛАМБИЯ МУЖ КОЛВҮҮД ХОТ

Рояль Рөүдс их сургууль анх Канадын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат Хатлэй цаазанд байрлах Рояль Рөүдс цэргийн коллеж  суурин дээр байгуулагдсан. Улсын статустай сургууль. Магистр, бакалаврын 50+хөтөлбөрүүдтэй. Сургалтын агуулга хамтын суралцах (cohort) аргад суурилсан онцлогтой. Канадын оюутны сурах идэвхийн үндэсний судалгаагаар хамтын суралцах орчин нөхцөлтэй, мэргэжлийн шинэлэг хөтөлбөрүүд нэвтрүүлдэг гэсэн үзүүлэлтээрээ тэргүүлэх улсын сургууль хэмээн тооцогдсон байна.

1995 онд байгуулагдсан.

5300 + оюутнуудтай. 60+ гаруй улс орны 550+ гадаад оюутнуудтай.

Магистр, бакалавр зэрэг олгох харилцаа соёл судлал, глобаль манлайлал, аялал жуулчлал, боловсрол технологи, байгаль орчны хамгаалал, эрх зүй, хүмүүнлэгийн ухаан, бизнесийн өргөн хүрээний мэргэжлийн хөтөлбөрүүдтэй.

Онцлох хөтөлбөрүүд: Глобал менежмент, аялал жуулчлал, зочид буудлын менежментийн магистрын хөтөлбөрүүдийг төгсөөд Канадад аялал жуулчлалын болон ОУ-ын худалдааны компаниудад мэргэжлийн ур чадвараа сорих боломж нээгдэнэ.

Элсэлтийн насны хязгаар 18+. Англи хэлний шалгуур TOEFL 60+, IELTS 5,5 оноо.

5,9-р саруудад элсэлттэй.

1 жилийн сургалтын төлбөр бакалаврын шилжих ба магистрын бэлтгэл 17,850$ бакалавр 20,790$ орчим болно. Магистр 1,5 жилийн нийт төлбөр 31,859$-32,890$.

Магистр, бакалаврын хөтөлбөрт шинээр элсэн орж байгаа оюутнууд өмнөх академик үзүүлэлтээс хамааран 5,000$ сургалтын төлбөрийн хөнгөлөлт тэтгэлэг авах боломжтой

Сурангаа ажиллах зөвшөөрөлтэй. Төгсөхийн өмнө COOP дадлагажих хөтөлбөрт хамрагдаж төгссөний дараа бүтэн цагийн ажил хийх таатай боломж нээгдэнэ. Төгссөн оюутны мэргэжилтэй ажилтны цагаачлалын Express Entry визэнд мэдүүлэх боломжтой болно.

Улаанбаатараас Ванкувер нисэх онгоцны тийз 1 талдаа 800$+ орчим болно.