Товч мэдээлэл: ШУ-ын салбар дундын шинжилгээ судалгаагаараа Ирланд улсдаа №1 тэргүүлэх технологийн сургууль. 2017-2018 онд 2 жил дараалан салбар дундын судалгааны ажлаараа дэлхийн шилдэг 25 сургуульд багтаж чадсан. Оюутан бүрт тэгш хүрээмжтэй боловсрох боломжийг олгоход төвлөрөн ажиллаж буй инновацийг хөгжүүлэн дэмжигч.
Байгуулагдсан он: 1970 он
Байршил: Атлон хот
Оюутны тоо: 5400+
Олгодог зэрэг: Магистр,бакалавр, диплом, мэргэжлийн сертификат
Хөтөлбөрүүд: Бизнес, мехнаник инженер,компьютер мэдээллийн технологи, барилга, газар зүй, хөдөө аж ахуй,биотехнологи, аялал жуулчлал, нийтийн хоол,эрүүл мэнд, сувлихуй,нийгмийн үйлчилгээ, график дизайн, биеийн тамир спорт зэрэг өргөн сонголттой мэргэжлүүдээр сургана.
Онцлох мэргэжлийн хөтөлбөр: Биотехнологи, мэдээллийн технологи, програм хангамж, мэргэшсэн ня-бо, нийтийн хоол, аялал жуулчлалын мэргэжлээр төгсөхөд Ирландад ажиллах байрны олдоц сайтай. Бизнесийн удирдлага, хөдөлмөр аюулгүй байдлын менежмент болон дата аналитикийн магистр дүүргэсэн байхад өндөр цалинтай ажлын байр Ирланд төдийгүй дэлхий хаана ч олдох болно.
Элсэлт авах сарууд: 9 сар
Жилийн сургалтын төлбөр: Диплом 8000€, Бакалавр 10000€, Магистр 12000 €
Байрны зардал: Оюутны байр 1 долоо хоногт 75€-120€, гадуур байрын түрээс 1 долоо хоногт 65€-85€
Хөнгөлөлт, тэтгэлэг: Монгол оюутнуудад 1000€-2000€ тэтгэлэг автоматаар олгогдоно. Merit based төрөл бүрийн тэтгэлэгүүдтэй.
Оюутны ажил эрхлэлт: Хичээлийн үеэр 7 хоногт 20 цаг, амралтын үеэр 7 хоногт 40 цаг ажиллах эрхтэй. 1 цагийн ажлын хөлс ≈ 10€. Төгссөний дараа Ирландад 1- 2 жил ажиллах боломжтой.
Элсэх шалгуур: IELTS 6.0 TOEFL 70+
Элсэлт авдаг сарууд: 9-р сар
Англи хэлний бэлтгэл хөтөлбөр: Байхгүй