ОПЕНДООР ВИЗИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид гадаад сургалтад бүртгүүлсэн хүн бүрт сонгосон улсынх нь визийн зөвлөх үйлчилгээг чанарын өндөр төвшинд  гүйцэтгэдэг. Визийн шалгуурыг бүрэн хангахуйц уг үйлчилгээ нь  манай олон жилийн туршлагад суурилсан тул үйлчлүүлэгчийг визийн эрсдлээс давхар хамгаалах болно.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД

Америк, Англи, Австрали, Канад, Ирланд, Япон, Европын холбооны Литва улсуудын визийн зөвлөх үйлчилгээг хууль журмыг дагуу гүйцэтгэдэг.
Улс бүрийн визийн онцлог, цагаачлалын хууль журмыг баттай сайн мэдэх мэргэжилтнүүдтэй хамтран хүн бүрийн визийн өргөдөлд үнэн бодитой үнэлгээ хийж, визийн эрсдэлгүйгээр гүйцэтгэхийг зорин ажилладаг. Хүн бүрийн нөхцөл байдал өөр өөр байх тул байгаа визийн эрсдэл, хүндрэл бэрхшээлийг ил тод мэдээлж,тохирох шийдлийг зөвлөж ажилладаг.

БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

01. Урьдчилсан үнэлгээ

Үйлчлүүлэгчийн өгсөн хувийн өгөгдөлд үндэслэн визийн шалгуурыг хангах эсэхийг тогтооно. Бүртгүүлсэн хүн бүрд үнэ төлбөргүйгээр үнэлгээ хийнэ.

02. Техник ажиллагаа

Гэрээ хийснээс хойш 3-5 хоногт багтаан тухайн үйлчлүүлэгчийн визийн эрсдлийн статуст дүн шинжилгээ хийж визийн мэдүүлэгт шаардагдах бичиг баримтын жагсаалтыг гаргаж өгнө.

03. Виз боловсруулалт

Үйлчлүүлэгчийн жагсаалтын дагуу бүрдүүлсэн бичиг баримтуудыг хянан тохиолдуулж, визийн мэдүүлгийг  дарааллын дагуу гүйцэтгэнэ. Энэ явцад шаардлагатай гарын авлага, үнэн зөв мэдээллээр хангана.

04. Виз олголтын дараах үйлчилгээ

Виз олгогдсоны дараах алхмуудыг зааварчлан, гадаад руу аялах өмнө нэн чухал онгоцны тийз, тосох үйлчилгээ, байр сууц, төлбөрийн хэрэгсэл, гар утасны СИМ зэрэг мэдээллээр хангана.