Эл Си Си ОУ-ын их сургууль

ЛИТВА УЛС КЛАЙПЕДА ХОТ

Хойд Америкийн либерал артс агуулгатай 100% англи хэл дээрхи бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг төв Европд амжилттай танилцуулж нутагшуулж чадсан.  Балтийн бүс нутаг төдийгүй Европын холбоонд хүлээн зөвшөөрөгддөг 100% англи хэл дээр сургалтаа явуулдаг ОУ-ын статустай их сургууль.  

1991 онд байгуулагдсан.

700 + оюутантай. 72% нь 50+ улсаас ирсэн гадаад оюутнууд.

Багшлах бүрэлдэхүүний 60%+ Америк, Канад гадаад багш профессорууд.

Бакалавр, магистр зэрэг олгох TESOL, ОУ-ын бизнесийн удирдлага, англи хэл уран зохиол судлал ,сэтгэл судлал, шашин судлал,ОУ-ын харилцаа, орчин үеийн харилцаа судлал зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдтэй.

200+ гадаадын их дээд сургуультай хамтран ажилладаг. Европын холбооны их сургуулиудтай Erasmus оюутан солилцооны хөтөлбөртэй. АНУ, Канадын их дээд сургууль руу шилжих боломжтой.

Онцлох хөтөлбөр: Хойд Америкийн либерал артс хөтөлбөр

Англи хэлний шалгуур TOEFL 61+ IELTS 6.0. ЕБ-ын сургууль төгссөн байх.

Англи хэлний шалгуур хангаагүй ч тодорхой шалгуур хангасан оюутнууд 1-2 семестр англи хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа бакалаврт дэвшин суралцаж болно.

3, 9-р саруудад элсэлттэй.

1 жилийн сургалтын төлбөр 3180 евро.Оюутны байр 1 семестр 350 евро- 500 евро.

Шинэ элсэж буй Монгол оюутан бүрт дүнгийн үзүүлэлтэд үндэслэн тэтгэлэг олгогохоос гадна 30%-90% санхүүгийн тусламж үзүүлнэ.

Гадаад оюутан Литва болон Европын холбооны улсуудад сургалтын үеэр 7 хоногийн 20 цаг, хичээлийн амралтын үеэр 40 цаг ажиллах эрхтэй. 2-р жилээс Америкт Work and Travel хөтөлбөрөөр 3-4 сар ажиллана. Энэ хөтөлбөрийн төлбөрийг сургуулиас зээл авч төлж болно.

Улаанбаатараас Клайпеда хүрэх онгоцны тийз 1 талдаа 500$+ орчим болно.