Лингуавива төв

Товч мэдээлэл: 1977 онд байгуулагдсан гадаадуудад англи хэл зааж эхэлсэн Ирландын анхны сургууль. Ирландын Боловсролын яамнаас итгэмжлэгдсэн. Алдарт Тринити коллеж , Үндэстний Урлагын Галлерейгээс хэдхэн минутын зайтай Георгийн хэв маягийн архитектуртай барилгатай.Багшлах баг туршлагатай ахмад багш нараас бүрдсэн.Хичээлийн дараа үнэгүй ярианы клуб идэвхитэй ажилладаг

Байршил: Даблин хотын төвд

Хөтөлбөрүүд: Ерөнхий ба эрчимжүүлсэн англи хэл,бизнесийн англи хэл,IELTS бэлтгэл, хүүхдийн зуны амралтын сургалт

Онцлох хөтөлбөр: 6 сарын ерөнхий англи хэлний хөтөлбөр нь ажиллах эрхтэй 8 сарын оршин суух эрхтэй оюутны виз авах боломжийг нээнэ.16 сар сунгах эрхтэй.

Элсэлт авах сарууд: Сар бүр

Сургалтын төлбөр: 6 сар 2700€ (үдээс хойш) – 3500€ (өглөө)

Байрны зардал: Ирланд айлд байр+ хоол 7 хоногт 195€.Оюутны байр 7 хоногт  200€ -220€.

Дундын түрээсийн байр сард 400€-500€.