Rose of York

Товч мэдээлэл: Хотын төвийн атаархмаар гоё байрлалд байх тус сургууль нь 1989 онд байгуулагдсан. Англи хэлний өлгий болох Европын түүх соёлын төв Лондон хотыг мэдрэнгээ туршлагатай багш нараар англи хэл төгс сайжруулах баталгааг өгнө. Мэргэжлийн туршлагатай багш нар нь оюутан бүрийн оюуны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зааж сургадаг бол оффисын үйлчилгээний ажилтнууд хүний нутагт төрөл бүрийн асуудлуудтай тулгарч буй гадаад оюутнуудтай ойртон ажиллаж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг байна.

Байршил: Лондон хот

Хөтөлбөрүүд: Ерөнхий ба эрчимжүүлсэн англи хэл,бизнесийн англи хэл,IELTS бэлтгэл, хүүхдийн амралт аялал сургалтын хөтөлбөр, ОНЛАЙН сургалт

Онцлох хөтөлбөр: Онлайн сургалт нь Корона вирусын халдварын хөл хорионы үед  англи хэлээ сайжруулах онцгой боломж.

Элсэлт авах сарууд: Сар бүр

Сургалтын төлбөр: Танхимын сургалтууд 1 сар 672£-1,528‬£, 3 сар 1,776£‬-4,140‬£, 6 сар 3,888£-11,340‬£. Онлайн ганцаарчилсан сургалт 1 цаг 40£-60£.

Байрны зардал: Англи айлд байр, хоол ороод 7 хоногт байршлаас хамаараад 175£-295£ төлнө .Оюутны байр 7 хоногт  175£ -475£.