All You Need
In One Single
Theme.
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat
Search here:
Холбогдох 314538 99223300 88483300
Даваа - Баасан: 10:00-18:00
 

Шинэ Зеланд

ЯАГААД ШИНЭ ЗЕЛАНДАД СУРАХ ЁСТОЙ ГЭЖ?

Амьдралын чанарын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Шинэ Зеланд улс нь суралцах таатай аюулгүй нөхцөл, байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц болон ажиллаж амьдрал таатай боломжоороо гадаадын оюутнуудыг ихээр татах болсон. Шинжлэх ухааны судалгаа, сүүлийн үеийн технологийн хөгжлийг дэмждэг улс .

Ерөнхий мэдээлэл

Хүн амын тоо : 4.86 сая

Нийслэл хот : Веллингтон

Газар нутгийн хэмжээ : 268 мянган хавтгай дөрвөлжин км

Эдийн засаг

Мөнгөний нэгж: Шинэ Зеланд доллар. 2018 оны 1 сарын 1-ны Монгол банкны  албан ханш 1 $ = 1,722.41₮

Үндсэн экспорт: Сүү болон сүүн бүтээгдэхүүн, хонь ямааны мах, мод,машин тоног төхөөрөмж, түүхий нефть

Нэг хүнд ноогдох ҮНБ: 39,959 ам.доллар

Харилцаа холбоо, тээвэр

Интернет домэйн хаяг : .nz

Олон улсын ярианы гарц : +64

Жолооны хүрд: Зүүн

Боловсролын систем

Их Британий системтэй. 36 их дээд сургуулиуд диплом, бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдтэй.

Элсэлтийн журам

Элсэлт 2-р сард явагддаг. Зарим сургуулиуд 7, 11-р сард элсэлттэй. Элсэх өргөдлөө бусад бичиг баримтуудын хамт сургууль руу илгээснээр элсэх зөвшөөрөл ирнэ.

Элсэлтийн босго

Англи хэлний босго IELTS оноо  6.0+. Гадаад оюутнууд олон тоогоор элсүүлдэг ихэнхи сургуулиуд англи хэлний бэлтгэлтэй.

Виз 

Сургуулийн зөвшөөрөлд үндэслэн оюутны визэнд онлайнаар мэдүүлнэ. Англи хэл, сурах хөтөлбөрийн төрөл, санхүүгийн баттай эх үүсвэр визийн шийдвэрт чухал нөлөөлтэй .

Төлбөр

Коллежийн 1 жилийн  сургалтын төлбөр дунджаар   20,500 NZD байдаг бол их сургуулийн бакалавр, магистрын 1 жилийн төлбөр 25,000NZD байдаг.

Ажил эрхлэлт

7 хоногт гадаад оюутнууд 20 цаг гэр бүл  40 цаг ажиллах эрхтэй.    Төгссөний дараа  үлдэж 2 жил ажиллаж болно.

Чаат нээх
1
Close chat
Сайн уу? Манай оператортой та харилцаж байна. :)

Эхлэх