Өндөр хөгжсөн улс оронд суралцаж буй оюутнууд эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал хамрагдсан байдаг. Австрали, Шинэ Зеланд улсууд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан нөхцөлд оюутны визээ олгодог бол Америк, Англи, Канадын сургуулиуд эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлыг хариуцаж сургалтын төлбөрийн хамт төлсөн нөхцөлд албан ёсоор оюутны статустай болгодог. Эрүүл мэндийн асуудал гарвал мэдээж даатгалын компанидаа хандах нь зүйтэй. Гэвч гэнэтийн асуудал гарч хаана хэнд хандахаа мэдэхгүй бол сургуулийнхаа гадаад оюутны хэлтэст хандаж болно . Тэд ийм асуудалд чиглүүлэн дэмжих үйлчилгээг сайн үзүүлдэг.