All You Need
In One Single
Theme.
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat
Search here:
Холбогдох 314538 99223300 88483300
Даваа - Баасан: 10:00-18:00
 

Англи

ЯАГААД АНГЛИД СУРАХ ЁСТОЙ ГЭЖ?

Англи улс дэлхийн агуу сэтгэгчид,удирдагчид, урлагийн зүтгэлтнүүдийг төрүүлэн гаргасан олон зуун жилийн уламжлалт түүхтэй дээд боловсролын тогтолцоогоороо гайхагддаг. Дэлхийн топ 10 их сургуулийн 4 нь тус улсад байдаг. Орчин үеийн сургалтын аргачлалтай хослуулсан уламжлалт сургалтын агуулга, дэлхийн соёлын өв болсон агуу их хотуудын эрч хүчтэй амьдралын хэв маягаараа ялгардаг. Америкийн дараа 2-рт бичигдэх гадаад оюутнуудын хамгийн ихээр зорин очиж сурдаг улсуудын нэг.

Ерөнхий мэдээлэл

Хүн амын тоо : 65.64 сая

Нийслэл хот : Лондон

Газар нутгийн хэмжээ : 242.4 мянган хавтгай дөрвөлжин км

Эдийн засаг

Мөнгөний нэгж: Английн фунт. 2018 оны 1 сарын 1-ны Монгол банкны  албан ханш 1£= 3,264.73₮

Үндсэн экспорт: Ган, ноос, хүнс, мал аж ахуй, нүүрс , тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж

Нэг хүнд ноогдох ҮНБ: 43,620 ам.доллар

Харилцаа холбоо, тээвэр

Интернет домэйн хаяг : .uk

Олон улсын ярианы гарц : +42

Жолооны хүрд: Зүүн

Боловсролын систем

Их Британий уламжлалт системтэй. 109 их сургууль,их сургууль коллежиудад суурь хөтөлбөрийн диплом, бакалавр, магистрын зэргээр сургадаг.

Элсэлтийн журам

Үндсэн элсэлт 9-р сард явагддаг. Зарим сургуулиуд 1-р сард нэмэлт элсэлттэй. Элсэх өргөдлөө бусад бичиг баримтуудын хамт сургууль руу илгээснээр элсэх зөвшөөрөл ирнэ.

Элсэлтийн босго

Англи хэлний босго IELTS UKVI оноо  6.0+. IELTS шалгалтыг зөвхөн тус улсад зориулагдсан UKVI ангилалаар өгсөн байхыг шаарддаг. Ихэнхи их сургууль коллежиуд гадаад оюутнуудад зориулсан англи хэлний бэлтгэлтэй.

Виз 

Суурь хөтөлбөр, бакалавр, магистрт  суралцахад оноо цуглуулах системд суурилсан Tier 4 ангилалын оюутны виз шаарддаг. Англи хэлний сургалтад сурах бол 6-11 сарын хугацаатай оюутан жуулчин гэсэн ангилалын визэнд мэдүүлнэ. Визээ Улаанбаатар хотод байх визийн төвөөр дамжуулан цаасан хэлбэрээр мэдүүлнэ.Англи хэлний түвшин, сурах төлөвлөгөө, санхүүгийн баттай эх үүсвэр визийн шийдвэрт чухал нөлөөтэй.

Төлбөр

1 жилийн сургалтын төлбөр суурь хөтөлбөрийн диплом  бакалавр  7,000£-14,000£, магистр 14,000£-21,000£.

Ажил эрхлэлт

7 хоногт гадаад оюутнууд 20 цаг гэр бүл  40 цаг ажиллах эрхтэй.    Төгссөний дараа  үлдэж 2 жил ажиллаж болно.

Чаат нээх
1
Close chat
Сайн уу? Манай оператортой та харилцаж байна. :)

Эхлэх