All You Need
In One Single
Theme.
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat
Search here:
Холбогдох 314538 99223300 88483300
Даваа - Баасан: 10:00-18:00

Blog

Home > Ярилцлага  > TOEFL-д бэлдэх зөвлөмж

Англи хэлийг өдөр бүр хэрэглэ

Өөрт байгаа боломжийг ашиглан өдөр бүр англиар ярих, унших, сонсох, бичих дадлага хийж бай.

Бичих
И-мэйл бичих, хувийн тэмдэглэл хөтлөх, шинэ үгийн тэмдэглэл хийх, хувийн төлөвлөлт , сануулгыг англи хэл дээр хөтөлснөөр таны англи хэлний өгүүлбэрийн бүтэц, үгсийн сан сайжрах болно.

Сонсох

Англи хэл дээр дуу хөгжим сонсох, радио сонсох, телевизийн шоу хөтөлбөр үзэх нь таны англи хэлнээс ойлгох чадвар ахина. Хир их сонсоно төдий чинээ үгийн утга, илэрхийллийг сайн ойлгодог болно. Англи хэл дээр дуу сонссоноор англи хэлний ярианы хэмнэлийг олж авах болно. Дууны үг бүрийг чих тавин сонсож, ойлгон, шаардлагатай үед орчуулгын тэмдэглэл хийж явах хэрэгтэй.

Унших
Англи хэл дээр сонин, сэтгүүл, ном, интернетээс уншлага хийх нь таны үгсийн санг арвижуулах шилдэг арга юм. Мөн өөрөө өөртөө чанга дуугаар англи хэл дээр уншлага тогтмол хийж байх хэрэгтэй.

Яриа
Англи хэлний ярианы чадвараа ахиулахдаа эхнээсээ чанга, тодорхой ярьж, үгийн дуудлагыг цэвэр дуудаж  сурах нь чухал. Мөн англи хэлний ярианы клубд хамрагдах нь тустай байдаг. Англиар ярих явцдаа үгийн илэрхийллийг үйл хөдлөл хослуулан ярих нь зүйтэй байдаг. Англи хэл дээр ярихыг хүссэн зүйлээ төрөлх хэл дээрээ хэрхэн ярьж, мэдэрч, илэрхийлж байгаагаа анзааран, англи хэл дээр яг ижил үйл хөдлөлтэй ярьж, илэрхийлж ярьж үзэх.

Тэмдэглэл хөтлөх
Сургууль болон өөрийн өдөр тутмын амьдралд хийхээр төлөвлөсөн зүйлээ англи хэл дээр бичиж тэмдэглэж хэвших.  Энэ нь таны бодсон зүйлээ цэгцлэн, англи хэл дээр буулган бичих чадварыг ахиулах оновчтой дадлага болж өгдөг. Ингэснээр та өөрийнхөө хэрхэн ахиж, дэвшиж байгааг анзаарах болно.

Компьютерын гар (QWERTY) дээр дадлага хийх

TOEFL-ын стандарт шалгалт онлайнаар, компьютер дээр өгөгдсөн хугацаанд  даалгаврыг гүйцэтгэдэг ба (QWERTY) компьютерын гар ашиглан шалгалт авдаг. Иймд шалгалтын явцад алдаа гаргахгүй, хугацаа хэмнэх үүднээс компьютерын гар дээр дадлага хийх нь зөв юм.

Шалгалтын өдөр

  • Биед эвтэйхэн хувцаслах
  • Өглөөний цайгаа сайн уусан байх
  • Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирсэн байх
  • Даалгаврын зааврыг анхааралтай уншин, цаг алдахгүй байх
  • Битгий сандар. Урдаа байгаа асуултад анхаар. Нэгэнт хариулсан асуултаа эргэж битгий бод.
  • Нэг асуулт дээр удаж болохгүй
  • Асуултын цонхыг хоосон бүү орхи. Хэрвээ хариултад итгэлтэй биш бол хамгийн байж болох хувилбарыг сонго.
  • Хэт их яарч болохгүй. Цагийн баримжаатай байж сурах

Нэмэлт мэдээллийг дараах хаягаар орж авна уу

Эх сурвалж: Study in the USA magazine

No Comments

Post a Comment

Чаат нээх
1
Close chat
Сайн уу? Манай оператортой та харилцаж байна. :)

Эхлэх