All You Need
In One Single
Theme.
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat
Search here:
Холбогдох 314538 99223300 88483300
Даваа - Баасан: 10:00-18:00

Blog

Home > Ярилцлага  > Америкт сурахын өмнө мэдвэл зохих зүйлс

Жил ирэх тусам АНУ-д сурахаар зорих гадаад оюутны тоо өссөөр байгаа нь цаанаа учиртай. Яагаад гадаадын оюутнууд АНУ-ын коллеж, их сургуулийг сонгодог вэ? Америк улсыг зорихоос өмнө, танд ямар ямар боломжууд  нээлттэй байдаг талаар судалж мэдэхийг хичээгээрэй.

СУРГАЛТЫН ТӨРӨЛ

АНУ-ын боловсролын систем болон сургалтын хөтөлбөр нь  дэлхийд  дээгүүрт  ордог бөгөөд энэ салбартай арвин туршлагатай улс юм.

Undergraduate Level  буюу Бакалавр – Мэргэжлийн хичээлүүд үздэг  ба ихэнхдээ 2-4 жилийн хугацаатай үргэлжилдэг. Энэ төвшний хөтөлбөрийн  эхний 2 жилд , оюутанд их сургууль, коллежид боловсрол эзэмшихэд шаардлагатай  суурь боловсрол олгогдог бөгөөд энэ нь цаашдын суралцах чадварт чухал нөлөөтэй гэж үздэг. Дараагийн 2 жилд мэргэжил сонголт  хийн мэргэжлийн хөтөлбөрүүд үзэж эхэлдэг. Эсвэл 2 жил суралцан  ассошиэйт /Associate/ зэрэг аван ажлын гараагаа эхэлж болдог. Гэхдээ ихэнх оюутнууд үргэлжлүүлэн 2 жил суралцан бакалавр зэрэг авдаг.

Graduate Level буюу Магисто – Эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил эрхэлж байгаа хүмүүс ихэнхдээ  судалгааны ажил болон ахисан төвшинд мэргэших зорилгоор хамрагддаг ба амжилттай судалгаа хийсэн нөхцөлд  Америкт үлдэж мэргэжлээрээ  ажиллах таатай санал ирдэг.  Энэхүү хөтөлбөр нь 1-2 жилийн хугацаатай үргэлжилдэг.  Америкт эзэмшсэн боловсролын зэргийг  дэлхийн хэмжээнд, аль ч оронд  хүлээн зөвшөөрдөг.

БОЛОВСРОЛ

АНУ-ын их сургууль, коллежуудын хотхон нь  бусад улс орнуудтай харьцуулахад  дор хаяж арав дахин олон хотхонтой байдаг. Үүний үр дүн нь АНУ-д дээд боловсролын систем нь хүн бүрт ямар нэг онцлог  зүйл байгааг олж нээхэд тусалдаг. Америкийн зарим коллеж, их, дээд сургууль нь мэргэжлийн хөтөлбөрөөс гадна бусад хөтөлбөрүүдийг онцолдог. Тухайлбал практик дадлага, ажил эрхлэлттэй  холбоотой ур чадвар хөгжүүлэх, урлаг, нийгмийн шинжлэх ухааны, техникийн чиглэлээр мэргэшүүлэн суралцуулдаг. Мэргэжил сонголтын хувьд  маш өргөн сонголттой байдаг.

ДЭВШИЛТЭТ  ТЕХНОЛОГИ

АНУ-ын  их, дээд сургуулиуд нь оюутнуудаа  хамгийн сүүлийн  үеийн  сургалтын тоног төхөөрөмжөөр ханган, техник технологи, судалгааны ажлыг тэргүүн эгнээнд тавьж ажилладаг . Ингэснээр оюутнууд судалгаа шинжилгээ хийж, цуглуулсан мэдээллээ боловсруулах ур чадвартай болох боломж  нээлттэй байдаг. Мөн дэлхийн аль ч өнцөг буланд байгаа  мэргэжил нэгт судлаач, багш, ажилтан, шинжээч нартай өөрийн судалгааны ажлын дагуу холбоотой, хамтарч ажиллах арга зам нээгддэг.

СУДАЛГАА ХИЙН, ДАДЛАГАЖИХ, БАГШЛАХ БОЛОМЖУУД

Зарим магистр, докторын зэргээр суралцаж байгаа оюутнуудад судлаач болон багшаар ажиллах боломж олддог ба ингэснээр тэд сургалтын төлбөрөөсөө тодорхой хувийг хөнгөлүүлдэг.Тэд ихэвчлэн ассошиэйт болон бакалавр зэргээр суралцаж буй оюутнуудад  судалгааны ажил, тусгай хөтөлбөр,төслүүд дээр ажиллахад дэмжин тусалдаг.

ОЛОН УЛСЫН ОЮУТАН ХАРИУЦСАН АЛБА

Orientation day – буюу  шинэ оюутанд зориулсан  чиглүүлэх сургалт сургуулийн эхний өдрүүдэд зохион байгуулагддаг ба эндээс та их сургууль, коллежийн  хөтөлбөрүүд болон гадаадын оюутнуудад зориулсан бүх мэдээлэл, зөвлөгөөг авах болно.  Сургууль бүрд гадаад  оюутан хариуцсан алба байдаг ба тэндээс та гадаад оюутнуудад хэрэгтэй  бүхий л мэдээллийг авч болно. Тухайлбал визний  статустай холбоотой асуулт, эрүүл мэндийн даатгалын талаар, байр, санхүүгийн боломж, ажиллах боломж зэрэг мэдээллийг  эндээс олж болно.

АЖИЛЛАЖ АМЬДРАХ БОЛОМЖ

АНУ-д  магистр болон докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй оюутнууд өөрийн гэр бүлийн хамт Америкт амьдрах боломжтой байдаг. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн хувьд эхнэр, нөхөр, хүүхдүүд багтдаг гэдгийг санаарай. Бусад гэр бүлийн гишүүд оюутны  урилгаар виз мэдүүлэн тодорхой хугацаанд аялах боломжтой.  Оюутан үндсэн хөтөлбөрт орсон хойноо 7 хоногт 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Мөн бакалавр, магистр, докторт суралцан төгссөний дараа АНУ-д өөрийн олж авсан мэдлэг боловсролоо баталгаажуулах боломж олгох үүднээс  1-2 жил ажил хийх боломж олгодог. Болж өгвөл өөрийн мэргэжлийн дагуу дадлага хийн, ажиллаж үзэх нь дараа дараагийн ажлын гараанд маш том туршлага болж өгдөг.

Эх сурвалж : Study in the USA magazine 

No Comments

Post a Comment

Чаат нээх
1
Close chat
Сайн уу? Манай оператортой та харилцаж байна. :)

Эхлэх