Шинэ Зеландын Крайсчөрчийн Технологийн коллеж нэртэйгээр анх 1906 онд байгуулагдаж байжээ. Өнөөгийн байдлаар 4 хотод байдаг 5 кампуст нийт 25000 гаруй оюутан суралцаж байна. Техник мэргэжлийн болон худалдаа бизнесийн чиглэлээр өдрийн ба оройн ангиудтай. Дэлхийн 50 гаруй улс орны 1800 гадаад оюутнуудтай. Тус сургууль нь технологийн салбарт чанартай сайн боловсон хүчин бэлтгэдгээрээ шилдэг 5-д багтдаг.