All You Need
In One Single
Theme.
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat
Search here:
Холбогдох 314538 99223300 88483300
Даваа - Баасан: 10:00-18:00

Blog

Home > Шинэ мэдээ  > Шинэ Зеландад суралцсан туршлага

Шинэ Зеланд улс олон хүмүүсийн хувьд танил бус . Учир нь Монгол залуус сүүлийн жилүүдэд энэхүү улс руу сурахаар зорих болсон . Манай оюутан Б.Мягмаржав  2017 оны зун манай түнш   Эмбасси Инглиш сургуулийн Оклэнд төвд суралцаж эхэлсэн туршлагаасаа та бүхэнтэй хуваалцаж байна.

“Эхлээд сургуулийн талаар ирээд мэдсэн олж авсан мэдлэг туршлагаа хуваалцъя танд хэрэг болох эсэхийг мэдэхгүй байна гэхдээ миний хувьд их сониуч зандаа хөтлөгдөөд мэдэж авсан багахан мэдээлэл.

  1. Сургууль бол үнэхээр сайн. Эхний өдрөөс тухайн хүнийг ямар төвшинд байгааг шалгана. Шалгалт эхний өдөр авна. Тухайн хүн ямар төвшин суухаар эсэхийг шалгаад 2 дахь өдөр хичээл эхлэхэд тухайн хүүхдийн хичээлийн хуваарь хэрхэн суух талаар аль ангид орох хэн багш гэх мэт мэдээлэл багтсан хавтас өгнө. Хавтас ном 2  өгөх болохоор тухайн хүн ямар төвшиндбайгааг өөрт нь хэлээд тэгээд ангид нь оруулна.
  2. Сургуулийн хичээлийн хуваарь өглөө болон өдрийн анги байгаа.  Эхний өдөр сургууль дээр доорх байдлаар  авчрах зүйлсийг оюутны цахим систем дээр жагсаасан байна.

Бүх оюутан өөрийн гэсэн ID тай. Тухайн ID-аар сургуулийн компьютерыг үнэгүй ашиглана. Номын санд өглөө 8 цагаас 17 цаг хүртэл чөлөөтэй суух боломжтой. Долоо хоног бүрийн 5 өдөр сургуулиас янз бүрийн аяллын маршрут гаргаад багш явахыг хүссэн сурагчдыг авч явдаг.

Оюутнууд өөрийн гэсэн  Student Dashboard  байдаг. 7 хоног бүр явцын шалгалт авдаг. Мөн 5 долоо хоноод Progress test өгнө. Тэгээд сайн өгөөд багшдаа хэлээд өөр ахисан төвшний хүүхдүүдтэй сураад явна. Гэхдээ шалгалт авч өдөр бүр даалгавар өгнө өдөр бүр даалгавраа шалгана, нэг ч хүн дутуу үлдээхгүй бүх хүүхдийг нэг бүрчлэн яриулна  гэх мэт давуу талтай.

Бусад хэлний курсийн оюутнууд багш нь зөвхөн ярьдаг өөр харилцан яриа байхгүй ямар нэгэн арга хэмжээ байхгүй нэг тийм уйтгартай гэж дуулсан. Манай сургуулийн эргэн тойрон сургалтын төв байдаг. Их сургуулийн болон коллежийн гэх мэт.

Багш нарын хувьд зүгээр л cool шүү дээ. Сургууль угаасаа харьцангуй үнэтэй тэгэхээр заах арга барил, сургалтын чанар үнэндээ сайн.

Өөр сургуулийн хүүхдүүдийг харахад ихэнх нь хятадууд байдаг бас багш нарын хувьд хангалттай сайн биш мөн төлбөр үнэтэй мөртлөө виз нь ажиллах эрхгүй олгогддог.

Манай сургуульд өөр өөр орны зөвхөн сурахыг зорьж ирсэн хүүхдүүд ирж суралцдаг.

Сургалтын зорилго

 Оюутнууд өөрийн гэсэн хянах самбартай. Тэр нь сурагчдыг багахан өрсөлдүүлдэг гэж болно.

7 хоног бүр шалгалтаа сайн өгөхийн тулд хүн бүр дор бүрээ хичээж хичээлээ хийх шахалт үзүүлдэг тул оюутнууд англи хэлээ сайжруулахаар маш ихээр ирдэг юм байна лээ. Гэхдээ манай сургууль зөвхөн Монгол оюутанд 30% хөнгөлөөд бусад орны оюутнуудад хөнгөлөлт бараг байхгүй гэж сургуулийн ажилтан хэлж байсан.

Байр түрээслэхээр бол дараах зүйлийг мэдэхэд илүүдэхгүй

  1. 3-4  долоо хоногийн мөнгөтэй тэнцэхүйц хэмжээний барьцаа байршуулна.
  2. Энд байрны мөнгө  дээр нэмж ус, цахилгааны мөнгийг сардаа 1 удаа төлнө.
  3. Энд хүмүүс 10 минут л усанд ордог. Гэртээ байрлуулдаг айлууд ийм шаардлага тавьдаг.
  4. Байрны түрээсийн гэрээний хураамж авдаг.  Багцаагаар 80-100$ болно.

2 Comments

Post a Comment

Чаат нээх
1
Close chat
Сайн уу? Манай оператортой та харилцаж байна. :)

Эхлэх