Австралийн үндэсний их сургууль коллеж

СИДНЕЙ, МЕЛЬБУРН,БРИСБЭЙН ХОТУУД

Австрали даяар хэдэн  10+ кампустай улсын их сургууль.  Алслагдсан муж орон нутгуудад  дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг өргөн сүлжээтэй. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн үзүүлэлтээрээ  Австралид тэргүүлдэг. Тус их сургууль ОУ-ын боловсролын хамгийн сүлжээ болох StudyGroup-тэй хамтран  Австралийн бизнес, эдийн засгийн төв цэг үүд Сидней, Мельбурн, Брисбэйн хотуудад салбар төвүүд дээрээ бизнес, санхүү, мэдээллийн технологи, менежментийн чиглэлийн магистрын сургалтыг амжилттай явуулж байгаа. Зөвхөн дотооддоо төдийгүй Ази даяар гадаад оюутнуудын хүндэтгэлийг хүлээсэн ОУ-ын чанартай их сургууль болоод байна.

1989 онд байгуулагдсан.

46500+ оюутнуудтай.

Боловсрол ба нийгмийн ухаан, бизнес ба эрх зүй, шинжлэх ухаан гэсэн 3 үндсэн чиглэлээр бакалавр,магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдтэй.

ОУ-ын хэмжээнд бизнес худалдаа, мэдээллийн технологийн менежмент, ня-бо санхүүгийн магистрын хөтөлбөрөөрөө танигдсан, олон улс орны оюутнууд бүхий орчин үеийн тохилог кампусуудтай. Төгсөгчдийн ажил эрхлэлтийг тэргүүн зэрэгт тавьдаг тул Австралийн төдийгүй глобал ажил олгогч нарын сонирхолын төвд байж чаддаг.

Онцлох хөтөлбөр: MIT-тай хамтарсан Кибер аюулгүй байдал ба өгөгдлийн шинжээчийн магистрын хөтөлбөр

Элсэлтийн насны шалгуур 18+. Англи хэлний шалгуур IELTS 5.5+ , TOEFL 70+.

2, 7, 11-р саруудад элсэлтэй.

1 жилийн сургалтын төлбөр 17,100$ - 22,800$.

Шалгуур хангасан монгол оюутнууд 8000$ тэтгэлэгтэй. Сурах хугацаандаа дүнд үндэслэн нэмэлт тэтгэлэг авах боломжтой.

7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй. Төгссөний дараа 12-3 жил ажил хийх зөвшөөрөлтэй.

Гэр бүлээрээ сурч, ажиллаж, амьдрах таатай боломж нээгдэнэ.